Д.Эрдэнэбат: 21 мянган төгрөг тараавал улс орноо хямралд хүргэнэ

img

УИХ дахь АН-ын бүлгийн Д.Эрдэнэбаттай дараах асуудлуудын талаар ярилцлаа.   -Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хуулиа мөрдлөг болгодог, ард иргэдийнхээ төлөөлөл болсон эрхэм гишүүд энд сууж байгаа гэж ойлгодог. Гэтэл зодоон цохион, авилгал, хүчингийн хэрэгт холбогдсон хүмүүс ч эдний дунд цөөнгүй байгаа нь нууц биш. Үүнийг эрх баригч намын зүгээс чухам ямар өнцгөөс харж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэж хүлээсэн хүн олон бий? -Тийм ээ, энэ үнэн. Төрийн дээд байгууллага гэдэг утгаараа, энд хамгийн нэр хүндтэй, хуулиа дээдэлдэг улстөрчид орох ёстой. Гэхдээ эрх мэдлээр халхавчилж, асуудлыг өөрсдийн талд шийддэг, өөр хоорондоо тохиролцоо үүсгэдэг хүмүүс ч бас бий. Энэ асуудлыг эртхэн шиг арилгахгүй бол арай хэтэрлээ. Тэр авлига, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг холбогдох байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг дээр АН санал нэгтэй байгаа. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, зохисгүй асуудал гаргасан бол хуулийн өмнө бусадтай адил хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын гишүүн гэмт үйлдэл хийсэн нь нотлогдсон, хариуцлагагүй байдал гаргасан нь хуулиар  тохиолдолд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, УИХ-ын гишүүдийг татах тухай асуудлаар хуулийн төсөл санаачилсан, санал авахаар хүргүүлсэн байна лээ. -У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодооны асуудлыг энэ маягаар шийдвэрлэнэ гэсэн үг үү? -Хувь хүн өөрийгөө хамгаалж болно. Гэхдээ үүнийг улс төрийн зорилгодоо ашиглаж болохгүй. Хоёр хүний хооронд болсон асуудлыг сүүлийн үед хэтэрхий улстөржүүлж, сүүлдээ бүр намуудын хүрээнд хүртэл нь хөөргөж байгаа явдал газар авсан. Бусдыг хэл амаар доромжлох, салаавч гаргах нь хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал. Өмнөх Засгийн газарт ч иймэрхүү маягаар хэрүүл хийж, салаавч гаргаж байсан хүн цөөнгүй. Харин хүн зодох асуудлыг АН-ын зүгээс байж боломгүй үйлдэл гэж үзэн гэмт хэрэгт тооцож байгаа. Үүнийг хувь хүний ёс зүйтэй хольж хутгах нь хамгийн гутамшигтай зүйл болно. Тиймээс энэ хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэх биз ээ. Ер нь эх орон минь ямар байх нь төрийн эрх барих дээд байгууллага болон улстөрчдөөс ихээхэн шалтгаална. -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар олон асуудал яригдаж байгаа. Мөн халамжийн мөнгөний тухайд ч булхай, луйвар байнга илэрдэг? -Хорооны засаг дарга өөрийнхөө бүртгэлд 30 гаруй хүнийг хамруулж, халамжийн мөнгө луйвардсан тохиолдол гарсан нь үнэн. Энэ байдлыг арилгахын тулд Нийгмийн халамж, даатгалын тухай хуулийг босоо удирдлагатай болгох талаар хэлэлцэж байна. Нэгдсэн бодлогыг удирдах асуудлыг нутгийн удирдлагын асуудалтай холбож ойлгох хэрэггүй. Орон нутагт Засаг дарга нарыг өөрсдийн хамаатан садан юмуу аль эсвэл намын харьяаллыг нь харгалзан сонгож буй явдлыг таслан зогсоохыг хичээж байна. Багагүй хугацаанд үргэлжилсэн энэ явдал Засаг дарга нар өөрсдийн хамаатан садан, ойр дотны хүмүүст халамжийн мөнгийг олгох, бүр хулгай хийдэг асуудлыг даамжруулсан. -Эмэгтэй гишүүдийн зүгээс төрөх эмнэлгийн барилга болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудалд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаар? -Улсын хэмжээнд жил бүр 60-65 мянган төрөлт явагдаж байгаа гэсэн судалгаа бий. Гэтэл цөөхөн тооны төрөх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, эх үрсийн эрүүл мэндийн асуудал хөсөр хаягдах дээрээ тулаад байгаа. Тиймээс эмэгтэй гишүүд архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 1100 төгрөгийг 2300 болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороон дээр хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон. -Оюутолгойн асуудлаар зарим гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна лээ? -Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Сайдууд ажлаа хүлээн авч, шийдвэрлэх алхмуудаа хийх гэж буй энэ цаг үед тэдний хүргүүлсэн асуудлыг шаардлага гэх нь зүйд нийцэхгүй. Угаасаа АН-ын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн гэрээний асуудлыг хэрхэн тусгасан, энэ байр суурин дээрээ одоо хүртэл байж л байна. Тэр шаардлага гээч зүйлээ нь Сү.Батболдын Засгийн газарт хүргүүлж байсан юм билээ. Шинэлчлэлийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байхад ийм асуудал гаргаж байгаа нь ойлгомжгүй санагдсан. Мэдээж хэрэг, бид намынхаа мөрийн хөтөлбөрт ойлгомжтой байдлаар тусгасан асуудлыг анхааралдаа авч, алдаатай зүйл заалтуудыг нь засч залруулахын төлөө ажиллана. Энэ асуудалд бусад намууд ч гэсэн адилхан хандах байлгүй дээ. -Дэд сайдуудын томилгоо хэрхсэн бол? -Шат шатаараа зохицуулагдах асуудал. Бидний өмнө тулгарсан хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, хавтгайрсан халамж, дотоодын үйлдвэрүүд, шүүх цагдаагийн байгууллага, авлига, хүнд суртлыг арилгахын тулд Төрийн албыг Нийтийн алба болгохоор хэлэлцсэн. 2016 он гэхэд үндсэн концепц маань иргэн рүүгээ хандсан чиглэлтэй болно гэсэн үг. -Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд яах вэ. Энэ мөнгийг нөхөж өгөхгүй гэсэн нь ямар учиртай юм бол? -Энэ бол өмнөх Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил. Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон шүү дээ. Хүний хөгжил сангаас энэ мөнгийг дахин олгох боломжгүй. Амласан мөнгөө ард иргэдэд тараахын тулд өмнөх Засгийн газар өр зээл тавьж, бүр сүүлдээ төсвийн зээл рүү хүртэл орсон шүү дээ. Ийм байдлаар улс орноо санхүүгийн хямралд оруулах ажлыг бид хийхгүй. 2013 онд Хүний хөгжил санг хуулийн дагуу бүрдүүлэн, стратегийн орд газруудаас орж ирсэн мөнгөний ногдол ашгийг ард иргэддээ олгох маягаар энэ ажлыг үргэлжлүүлж болно. Нийгмийн хамгаалал, халамжийн тухай асуудал хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Энэ ч утгаараа, бид сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдлийг нөхөж өгнө. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баттулга:
Нэг, хоёр, Гурван жил 76 нам жим Тэгсэнээ сүүлийн 4 жил гэнэт гарч ирэн намайг дэмж. Энэ миний мөрийн хөтөлбөр Энэ чиний сургалтын төлбөр энэ бүгдийг чиний төлөө харин ч туушдаа миний төлөө icetop 76...
2012-09-07
санал:
21000 өгөх ёстой шүү дээ энэ мөнгө чинь өнгөрсөн жилийн төсөвт суулгачихсан мөнгө. Харин одоо өгөх гэж байгаа 20000 өгөх эсэхийг сайн судалсан нь дээр биз дээ, Эдгээр мөнгийг хуримтлуулан эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг баривал монголд хэрэгтэй баймаар юм.Монголчууд маань эмнэлэгт үзүүлэх,шинжилгээ өгөх зэрэгт гадаад руу хэр их валютаа урсгаж байгааг бодож, судлаж үзээч.
2012-09-07
he he:
Ter Oyu Tolgoin talaar shaardlagad Zasgiin gazriin gishuun said nar gariin useg zursan baina lee. Teheeree Zasgiin gazar ogtsrohuu?
2012-09-07
Капитал банк аль 1-р сарын мөнгииг өөр зориулалтаар хэрэглэчихээд санхүүжилт ирээгүи гэж одоог хүргэтэл өгөөгүйн хохиролыг яаж барагдуулах юм бэ Иргэдээ КАПИТАЛ БАНК-аас мөнгөө татаарай
2012-09-06
BAT:
SAR BUR 20000-g OGNO GEDEG MASH NOTSTOI ALDAA BOLNO
2012-09-06
aan tiin sanalaa Munhsaihan
2012-09-06
ene nuhur hoshin shogiin jujigchin hen bilee dee terentei l adilhan haragdaad bgaamdaa
2012-09-06
21 myangaa avaagui humuusiin mungiig uguud ene ajliig etses bolgoh heregtei. dahij iim belen mungu buu taraa. belenchleh setgelgeetei humuus uls orond yu ch hiij buteehgui. harin ch us orniig suiruulj bna
2012-09-06
zochin:
Hooe ERDENEBATAA dahij urgeljluulj taraagaach gj heleegui.ogoogui humuustee l guitseegeed ogchikhoochee.chinii karmanaas garah gj bgaa bish
2012-09-06
zochin:
YU yriad bgan be mongoliin irgen l ym bol busad humuust ogson mongoo avaagui irgeddee olgohb l estoi bzdee avaagui humuus ni mongoliin irgen bish ymuu,umaa olj bodj yriachee,dahij urgeljluulj tatraagaach gesen bish urid ogsonoo l tegsh nohood ogchikhmoorsaondoo
2012-09-06
belen mungu taraah ni ugaasaa buruu. Ene mungu avna geed baigaa humuus ajil hiij chaddaggui ymuu. harin teg munguur chin neg ch gesen uildver barival deer shdee. Ajil hiij mungu olj chadahgui ym bol gudamjind guilga guigaach.
2012-09-06
ZUV:
SAIN BN MUNGU BITGII TARAA ULAM YMNII UNE GUIZEGDEHEE BOLIOOD BN BAS ENE ORON SUUZNII 6 HUVI GESEN BALAI YMAA BOLIOO ENIIG CHIN SONSOOD BARILGIIN KOMPANIUUD UNEE NEMEED BN ERUUSUU BELEN MUNGU TARAADAGAA ZOGSOO BAS ENE EKO GEED KOMPANII ZAHIRLUUDIIG SHALGAACHEE IIM ULAAN ZAIM MUU BARILGA BARIAAD BHAD HULEEGEED AVCHDAG MEREGJILIIN HYNALTIINHNIIG SHALGAACHEE ERDENBAT DARGAA
2012-09-06
asdd:
sain baina AN ta nar shuuu shudarga yosiig togtooj, ediin zasgiin zov bodlogiig heregjuulne gej naidaj baina.
2012-09-06
d:
odoo an iinhan tom uurhainuudiig hubchilj avna
2012-09-06
ZUV:
TURIIN ERH MEDLIIG AVAH GEJ ULS ORNOO BARITSAAND TAVIH HEREGGUI CHINGISIIN HUSHUU CH HEEGGUI
2012-09-06
g:
erdenebat bol yamarch medleggui nuhur. zugeer l hunii hel gesniig heldeg l hun.hun chanar gej bhgui hobsh
2012-09-06
T:
sbd-N 13-r horoonii irged 2012 onii 21.000 -aa avaagui kapital bank bidnii mungiig uguuguig yah ve
2012-09-06
çî÷èí:
çºâ ø äýý áýëýí ìºí㺠õàðñààð áàéãààä ýíý çàëóó÷óóä ÷èíü àæèë õèéõýý áîëèëîî 21000 àâ÷ àðõè óó÷ààä ë áîëèñîí äýýð
2012-09-06
def:
Зөв маш зөв өөр хэлэх үг алга Харин наад ярьснаа л хэрэгжүүлээрэй.
2012-09-06
BOY:
erdenebat gichii bidniig hulhidah gjin mongoo bugdig ni avna shuu
2012-09-06
Chingesiin shineer xöshöö barina geed xeden terbumaar tölöblösön bsan biz dee, xereggui jumand boloxoor ix möngö gargaad sonin jumaa.
2012-09-06