АН дэд сайдад нэр дэвшүүлсэн 11 хүнээ танилцуулав
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар дэд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг танилцуулсан байна. Хэнийг ямар аль яамны дэд сайдад томилох нь тодорхойгүй байгаа ч нэрийг нь тодруулсан аж. Тухайлбал, дэд сайдын суудалд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Баттөр, Д.Доржпүрэв, Эрдэнэбулган, Амарсанаа, Ц.Туваан, Х.Ержан, Тамир, Б.Ургамалцэцэг, Б.Пүрвээ, Байгаль нарыг нэр дэвшүүлээд байгаа юм байна. Дэд сайдын томилгоог Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ