Анхаар аюултай

img

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал, уржигдар зургаан хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн бол өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай хүү сургуулиасаа гарч яваад автамашины ослоор  нас барсан гэх сэтгэл сэртхийлгэсэн  гарсан. Уншигчдын хүсэлтээр манай сурвалжлах хэсэг дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын ойр орчны аюулгүй байдал, хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээ буй эсэхийг цувралаар сурвалжлахаар болсон юм. Эхний удаад Баянгол дүүрэгт байрладаг Ерөнхий боловсролын 43, 45, 56-р сургууль болон 114, 120-р цэцэрлэгийн ойр орчныг фото сурвалжлагаар хүргэж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн  ойролцоо  таглаагүй траншей,  ухсан нүх, эвдэрсэн зам, хурд сааруулагч байхгүй гээд  хүүхэд осолд өртөх  магадлал маш өндөр байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд анхааруулдаа авах биз ээ. Бид бусад дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн ойр орчны аюулгүй байдлын талаар үргэлжлүүлэн сурвалжилж хүргэнэ. Н.Түвшин Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Neere l chernobyl shig l haragdaj bna daa olon jil hun amidraagui gazar shig l bna
2012-09-06
mongol zaluu:
sda gej ingej lalarin amidarha heze bolihin blo gutmar yma
2012-09-06
чернобыль юмуу хаашаа юм
2012-09-06