“Fashion Channel” телевизийн нээлтэд аварга туфли, гоёлын хувцас сонирхуулна

img

Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр зуун хувь дагнасан телевиз нээгдэх гэж буй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авсан уг суваг “Монголын загварын суваг” гэдгээрээ бусад гадаадын загварын сувгуудаас ялгаатай аж. “Fashion Channel” нэр нь “Загварын ертөнцийн мэдээллийн эх сурвалж” гэсэн утгатай үг юм байна. Тус суваг нь загварын ертөнцөд хамаарах 20 гаран булантай бөгөөд монголын загварын салбар, дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй хүргэх ажээ. Энэ сарын 8-нд болох нээлтийн үйл ажиллагаан дээр олон улсад танигдсан Монгол дизайнер, модель, зураач гээд уран бүтээлчдийн сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлүүдийг үзэх боломжтой гэнэ.  Мөн монголын хамгийн том туфли буюу дөрвөн метр өндөр гутлыг бусад аварга том хувцас хэрэглэлүүдтэй хамт энд дэлгэх нь. Уг нээлтийн үйл ажиллагаа өдөр тутмын шоу цэнгээний хэмжээнд бус олон улсын анхаарал татсан загварын томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог болох гэнэ. Үзэсгэлэн /Art, Fashion, video art/, Fashion show /Designers, Models/, Fashion party /Хамтлаг, дуучид/ зэрэг үндсэн гурван хөтөлбөртэй энэ арга хэмжээг зохион байгуулахад загварын салбар болон уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй юм байна. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ