
Хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийг бодвол олон ястай төрдөг байна. Дараа нь зарим яс нь нийлж ургадаг байна. Гэхдээ нярай хүүхдэд зарим нэг зүйл байдаггүй. Энэ нь тойг юм. Тойг 2-6 насанд л бий болдог байна.
Бидний нүд төрсөн цагаас нас барах хүртэл нэг л хэмжээтэй байдаг. Харин чих, хамар үргэлж ургадаг.
Зарим хүн чихээ хөдөлгөж чаддаг билээ. Гэвч хоёр чихээ хөдөлгөж чаддаг хүмүүсийн дотор өрөөсөн чихээ хөдөлгөж чаддаг нь ердөө гуравны нэг нь байдаг гэнэ.
Эцэг, эхчүүд болон шүдний эмч нар шүдээ гамнаж байх хэрэгтэй гэж захидаг нь жирийн хэрэг бишээ. Шүд бол дахин ургах чадваргүй хүний биеийн цорын ганц эрхтэн юм.
Харин хүний биеийн хамгийн бат бөх материалын нэг нь үс. Нэг ширхэг үс гурван кг ачаа дааж чадна. Дашрамд дурдахад, хэрвээ та цайвар үстэй бол сахлаа хусахад их мөнгө зарцуулахад бэлэн байх хэрэгтэй болно. Цайвар сахал нь хар сахлыг бодвол, илүү хурдан ургадаг байна.
Эмэгтэйчүүд эрчүүдээс барагцаалбал хоёр дахин олон удаа нүдээ цавчдаг. Гэвч ингэлээ гээд тэднийг шоолох хэрэггүй. Дэлхийд стандарт тестээр хоёр эмэгтэй IQ-гийн хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. Тэдний нэг нь манай гаригийн хамгийн ухаантай... ажилгүйчүүдийн нэг Даниела Симидчева юм! Түүний IQ нь (яг 200) Нобелийн шагналт Мария Кюрийнхтэй адилхан. Тэр цахилгааны инженер, үйлдвэрлэлийн инженер, англи хэлний багш, дээр нь магистрын таван зэрэгтэй ч төрөлх Болгартаа ч, гадаадад ажил олж хийж чадахгүй байгаа ажээ. Ажил олгогчид түүний тухай хураангүй дүгнэлтийг үзээд л, айдас төрдөг байна.
Хамгийн санаандгүй гэмээр нэг баримт байна. Бидний ходоод хоёр долоо хоног болоод л дотор талын бүрхүүлээ шинээр сольж байх ёстой. Эс бөгөөс ходоод өөрөө өөрийгөө боловсруулчихна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ