
Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг өчигдөр дэлхий дахинд танилцууллаа. Монгол Улсын хувьд 2012-2013 оны тайланд орсон 144 улсаас 93-рт жагссан байна.
Өнгөрсөн онд манай улс 142 орноос 96-р байрт орсон юм. Урьд жилийнхтэй харьцуулахад энэ жил гурван байраар урагшилсан харагдаж байгаа боловч өмнөх жилд авсан 3,9 оноогоо ахиулж чадаагүй юм.
Тус судалгаанд манай улс 2005 оноос эхлэн хамрагдаж байгаа. Монгол улсын бизнесийн байгууллагын удирдах ажилтны дунд явуулдаг уг судалгааг Нээлттэй нийгэм форум удирдан явуулдаг. Нээлттэй нийгэм форум нь дэлхийн эдийн засгийн форумын түнш байгууллагаар найм дахь жилдээ ажиллаж байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын индекс нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг байна. Үүнд, институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба суурь боловсорол, технологийн бэлэн байдал Зах зээлийн хэмжээ, Бизнесийн боловсронгуй байдал зэрэг багтдаг юм.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ