Ч.Улаан: Хувьцаагаа бэлэн мөнгөөр авах иргэдийн хүсэлтийг шийдэх бололцоогүй

img

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 15 хувьд хүргэхээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, улмаар ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 13.6 их наяд болохоор байгаа нь 2012 оны төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээс /16.1 их наяд/ буурч улмаар төсвийн алдагдал таван хувиас хэтэрч болзошгүй байгааг анхаарч, төсвийн алдагдлын тооцоог дахин авч үзэх шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс Сангийн сайд Ч.Улаанаас цөөн асуултад хариулт авлаа. -Төсвийн тодотголд бодит зарчим баримталсан гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Төсөв бол бодитой байх ёстой. Энэ чинь хүсэл мөрөөдлийн жагсаалт биш. Тэр тусмаа сонгуулийн    амлалт, ямар нэгэн нөлөөнд автах ёсгүй гэсэн зарчмаар асуудалд хандаж байна, бид. Бодитой байна гэдэг нь амьдралд ойр, шинжлэх ухааны үндэстэй, санхүү эдийн засгийнхаа үндсэн зарчмуудад захирагдсан мэргэжлийн төсөв байна гэсэн үг. -Гишүүдийн гаргаж байгаа саналын тухайд та ямархуу байр сууринаас хандаж байна вэ? -Тэдний санал буруу биш. Бүгд л амьдралд байгаа асуудлуудыг шийдэхийн тулд гарсан санал. Мэдээж хэрэг, амьдралд хүсэл хясал хоёр хосолж байдаг. Боломж мөрөөдөл хоёр ч зөрдөг. Байгаа боломжиндоо тааруулан тулгарсан асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр л бид бүхэн ур ухаанаа уралдуулж байна даа. -Энэ жилийн төсөв цөмөрсөн гэж та ярьж байсан? -Тийм ээ, төсвийг аваад үзэхэд орлого тал нэлээд цөмөрсөн. Цөмөрсөн гэдэг чинь бага хэмжээгээр дутсаныг ч хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлогын дөрөвний нэг орж ирэхгүй болчихлоо. Тийм учраас бодит амьдрал дээр яаж үйл ажиллагаа, хөгжил дэвшлийнхээ зорилтыг багтаах вэ гэдэг үүднээс төсөвт хандаж байна. Бүгдийг нь хасна, танана гэдгийг яримааргүй байна. Эрэмбэ дараагаа зөв олъё, энэ онд явуулах ажлаа эрчимтэй явуулаад дуусгая. Ирэх оныхоо объектуудын бэлтгэлийг хангаж байгаад эхнээс нь эрчимтэй явуулья. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй баахан мөнгө олон нийтэд тараах гээд байршуулчихдаг арга үр дүнгээ өгөхгүй гэдэг нь батлагдсан.  Энэ байдлыг өөрчлөх асуудал яригдаж байна. -Төсвийн орлого нэг талаас хамааралтай гэлээ. Энэ зарчмаас яаж гарах вэ? -Мэдээж хэрэг, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн салбараас хамаардаг байдлыг яваандаа өөрчлөх ёстой болж байна. Манай эдийн засаг зөвхөн Тавантолгойгоос их хэмжээний орлого орж ирэхгүйгээс болоод л хүндэрч байна. Тийм учраас энэ хамаарлыг цаашид арилгаж олон талт, салбар бүхий эдийн засгийн бүтцэд шилжих учиртай. Нөгөө талаар стратегийн бүтээгдэхүүний үнэ ханш гайгүй байгаа энэ үед эдийн засгийг тогтвортой авч явах тогтворжуулалтыг бүрдүүлэх ёстой. Энэ оны эхэнд тогтворжуулалтын сан овоо бүрдэж байсан ч он гараад доголдсон. Эдийн засгийн савалгаа  гаргахгүй байх тал дээр анхаарч байна. - Ирэх жил хийхээр хойшлуулсан ажлуудын хөрөнгө оруулалтыг олох боломж байгаа юу? -Шуудхан хэлэхэд байхгүй. Оныг дуустал шинэ боломжийг бий болгоно гэж бодож байна. Гэхдээ бидний бодож байгаагаас хэд дахин их зардал гарч байгаа болохоор хүсэл мөрөөдлөө хязгаарлахаас өөр аргагүй. -Тухайлбал, ямар боломжууд байна вэ? -Орлогынхоо дутууг нөхөх боломж байна. Үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, албан татвар нэмэгдүүлэх арга зам байна. Албан татварыг нэмэхдээ орлого талаас нь бус олон ашигтай талыг харах хэрэгтэй. Ирэх жилээс эхлэн тамхины албан татварыг нэмэгдүүлэхэд бүх нийтийн эрүүл мэндийн асуудал яригдана. Тиймээс ил болон далд байгаа бүх боломжоо ашиглана. -Тамхины албан татварыг хэзээнээс, хэрхэн нэмэх гэж байна вэ? -Төсвийн хууль батлагдсан цагаас эхлээд нэмнэ. Дотоод гадаад татварыг тэгшитгэнэ. Яг энэ тал дээр дотоод, гадаад гэж ялгах ёсгүй гэсэн Дэлхийн худалдааны байгуулагын зарчим байгаа шүү дээ. -Хувьцаагаа бэлэн мөнгөн болгох иргэдийн хүсэлтийг хэрхэх вэ? -1.5 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтээ иргэд тавьсан. Үүнийг олгоход 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийт 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр хүсэлт гаргасан бүх иргэний асуудлыг шийдэх бололцоогүй болоод байна. Энэ шийдвэрийг эргэж харах тухай саналыг бэлтгэж байна Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ULAAAN CHI BUUR IH NOVSH BOLJ BNAA. CHI ARD TUMNII TULUU BAINA GEJ IH CHALCHDAG BAISAN BUGD HUDLAA BAIGAA BIZ TE. HOGIIN NOVSH ARD TUMNEES DANDAA BAYALGIIG NI HARAMLAH YUMAA. ODOO 27 TER BUM BAIRSHSAN BGAA SHUU DEE. TERIIG CHI IDEH SANAATAI TE
2012-11-08
zochin:
tegeed yah gej ard tumner togloj bga yum shig iim ajil hiij baidag yum be ain. huvitsaa mungu bolgohgvi yum bol naad 20n ter bum chin odoo henii garaar oroh yum be. mungu bolgoj ugnu gesen bol ter amandaa hvreh heregtei ulaan guai.
2012-09-07
Иргэн:
МАН-ы луйварчид сонгуульд ялах зорилгоор хийсэн энэ амлалт угаасаа нам шигээ худал хуурмаг зүйл байсан юм
2012-09-07
manaihan eruusuu yum oilgohguin uls chin mungutei bjij bid nar amidran bga heden tugruguu tegj sansnii zorgoor uguud baival uls tur chin dampuurj guicen bizde setgeliin huurluur yumand buu handaj bai ard tumen min
2012-09-07
magy:
odoo songuuli duustsan.ta nar hereggui tui mai gesentei agaar neg ug bn.
2012-09-07
Bolor:
BELEN MONGO TARAANA GEDEG hyamral nuurlene gesen ug
2012-09-06
irgen:
Мөнгөтэй хүн улстөрөөс гаръя гэж хашгирдаг болно, удахгүй HAANA baina !!!
2012-09-06
23:
brandin unertei usnuud hyamdhan zarlaa91191178
2012-09-06