Канье Уэст Ким Кардашианы талаар дуундаа оруулжээ

img

Реппер Канье Уэст Ким Кардашиантай болзоод таван сар болж буй. Тэрээр өөрийн “Clique” нэртэй сүүлийн дуундаа Кимийн талаар дурдсан байлаа. Ким Кардашиан анх 2007 онд нэгэн муу нэртэй секс бичлэгээр олны танил болсон юм. Тэрхүү бичлэгийн талаар дуулсан ч Канье бичлэгийг огт үзээгүй гэнэ. Дөрвөн жилийн өмнөөс бие биенийгээ мэдэх тэрбээр Кимтэй найзууд байхдаа ч уг бичлэгийг үзэх нь зохисгүй хэмээж байжээ. Харин одоо хосууд болсон учир тэрээр бичлэгийн талаар сонсохыг ч хүсдэггүй гэнэ. Нэгэн эх сурвалжийн хэлснээр саяхан Канье хэдэн найзуудтайгаа уулзаж байх үед уух юмандаа халсан нөхөд нь бичлэгийн талаар ярьж түүнийг бага зэрэг өдсөн байна. Харин Канье маш их уурлаж, тэднийг дахиж энэ талаар ярихгүй байхыг сануулжээ. Найзууд нь эхэндээ түүнийг тоглож байна гэж бодсон ч түүнийг маш нухацтай хэлснийг ойлгосон байна. Хэдий Канье Уэст гаднаасаа муу залуугийн имиж бүрдүүлдэг ч үнэндээ хуучинсаг үзэлтэй залуу гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ