
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд түүний өнөөдрийн мэдэгдлийн зорилго нь тус намын шинэчлэлийн асуудал байв.
МАН хүнд байдалд ороод байгаа нь гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, фракц үүсгэж хагаралддагаас үүдэлтэй. Энэ нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон гэж тэрээр үзэж байна. Тиймээс МАН-ын дотроосоо ялзарсан энэ байдлыг цэвэрлэх болно гэдгээ хэллээ.
МУГТ Ц.Шаравжамц өнгөрөгч жил Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ажлаасаа гарсан байна.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ