“Ла Скала” театрынхан “Их театр”-т тоглохоор иржээ

img

Италийн Милан хотын “Ла Скала” театрын уран бүтээлчид ОХУ-ын Москва хотын “Их театр”-ын тайзнаа тоглохоор иржээ. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аялан тоглолтын хүрээнд тус театрынхан Роберта Карсенийн найруулснаар “Дон Жуан” дуурь болон А.Моцартын гурван симфонийг оросын үзэгчдэд хүргэх юм байна. Эл тоглолтуудыг “Их театр”-ын 237 дугаар улирлын нээлтэд зориулж байгаа аж. Жилийн өмнө “Ла Скала” театрынхан Ж.Вердийн реквиемийг тус театрын тайзнаа тоглосон бөгөөд 1964 онд анх айлчилж байжээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaid ireesei
2012-09-07