
Дуучин Бритни Спирсийн сүйт залуу Жейсон Травик анх удаа өөрсдийн харилцаа хэрхэн эхэлсэн талаар ярилцлага өгчээ. “Elle” сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын нүүрэнд Бритни Спирс зургаа авахуулсан бөгөөд тэд хамтдаа ярилцлага өгсөн байна.
Анх Бритнигийн төлөөлөгч байсан Жейсон ажил хэргийг хувийн амьдрал болгох анхны алхмыг Бритни хийсэн талаар ярьжээ. Гэхдээ хувийн нууцуудаа хэт их ярьж Бритниг ичээн, яриаг нь таслахад хүргэсэн гэнэ.
Өдгөө 30 настай дуучин мөн өөрийн загварын мэдрэмж муутай талаараа ч ний нуугүй хэлжээ. Тэрээр жийнсэн өмд, бэлтгэлийн цамц өмсөх дуртай ба Ким Кардашиан шиг өдөр бүр гэрээсээ гарахдаа янзалсан нүүр будаг, үстэй байж чаддаг хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Олны хэл аманд хар багаасаа өртсөн тэрээр одоо хүмүүсийн юу гэж хэлэхэд санаа зовж, шаналахаа больсон хэмээсэн байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ