Хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх аян зохион байгуулна

img

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь "Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх" гурав хоногийн аяныг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 19-21 нд болох энэхүү аянаар бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн тухай сонирхсон асуултад холбогдох мэргэжлийн хүмүүс хариу өгч, хуурамч бараа бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх, чанартай бүтээгдэхүүн сонгож худалдан авах, импортлогчдийн үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаар дээрх мэдээлэл өгөх юм. Энэхүү арга хэмжээг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хамтран оролцоно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

23:
brandin unertei usnuud hyamdhaan zarlaa91191178
2012-09-07
хятадын хуурамч , дууриамал бараа бүтээгдхүүн замбараагаа алдлаа ч дээ . яах юим бэ ялангуяа ахуйн хэрэгцээний , хүнсний хэрэгцээний бараа бүтээгдхүүнийг ард түмэнд ойлголт өгөөч дээ
2012-09-06