Никита Хрушевын он жилүүд эхлэв

img

Өнөөдөр буюу есдүгээр сарын 07. Энэ өдөр дэлхийн түүхнээ ямар ямар үйл явдал болж хэрхэн тэмдэглэгдэн үлдсэн талаар та бүхэнд сонирхуулья. - Загалмайтны гуравдугаар аян дайн: Арсуфын тулалдаан болжээ. Английн арслан зоригт хэмээн алдаршсан Ричард хаан 20 мянга гаруй рыцарь бүхий цэргийн хүчээр Египетийн султан алдарт цэргийн жанжин Салах-ад-Диний удирдсан мөнхүү 20 мянга гаруй цэрэгтэй армитай тулалдаж загалмайтнуудын ялалтаар төгсжээ. - 1652 онд Голландын колоничлолын эсрэг Формоз арлын оршин суугч /одоогийн Тайвань/ хан үндэстэн 15000 гаруй тариачид зэвсэгт бослого өрнүүлжээ. -1812 оны энэ өдөр Бородиногийн тулалдаанд ялагдсаны дараа Напалеоны арми Москваг бүрмөсөн орхижээ. -1927 онд Фило Тэйлор Фарнсворт анхны бүрэн цахилгаан телевизор зохион бүтээгджээ. - 1953 онд И.В.Сталиныг нас барсны дараа Никита Хрушев энэ өдөр ЗХУ-ын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож хүйтэн дайны жилүүд дэх түүний удирдлагын цаг мөчүүд эхэлсэн юм. -1996 оны энэ өдөр Америкийн реппер Тупак Шакур Лас Вегаст боксын тэмцээн тарж яваад буудуулжээ. Удалгүй Тупак шархаа даалгүй нас барсан юм. -2011 оны энэ өдөр нэгэн эмгэнэлт явдал болон тэмдэглэгджээ. ОХУ-ын Локомотив Ярослав хоккейн багийн бүх бүрэлдэхүүн зорчиж явсан онгоц осолдож 43 хүн амиа алдсан осол гарчээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ