Элэгний асуудлаар үнэгүй лекц уншина

img

Монголчуудын дунд элэгний өвчлөл өндөр болсон энэ хүнд цаг үед Монголын Элэгний  эмгэг судлалын холбоо нь Ази Номхон далайн орнуудын элэг судлалын холбоотой хамтран “Гепатит С вирус ба Ко-Инфекци” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. 200 гаруй эрдэмтэн судалгаа, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээний талаар хэлэлцэх энэхүү хуралд 100 гаруй илтгэл тавигдах юм. Мөн СТӨ-нд 13.00 цагаас Япон болон Тайваны эрдэмтэд “Элэгний хорт хавдар”, “Элэгний хатуурал”, “Элэгний вируст гепатит” сэдвээр иргэдэд үнэ төлбөргүй лекц уншиж, тэдний асуултад хариулана. Манай улсаас “элэг”-ний хэмээн овоглосон эрдэмтэн, эмч, судлаачид хуралд урилгаар оролцох аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolchuud elgee hamgaalah tsag bolson shuu.arhinii hereglee ih bgag bagasgah. belgin zambaraagui hariltsaag bagasgah heregtei.
2012-09-07