Гуя дагасан хүзүүнүүд

img

Дэд сайдын томилгооноос болж “Фортуна” Н.Батбаяр бөөлж байна. АН-ын дотоодод албан тушаалын хэрүүл ийм дээрээ тулжээ. Социализмын үед махны дэлгүүрт хонины гуя дагуулж заавал хүзүү зардаг байсан юм. 2000 онд сонгуульд ялсан МАХН хандивлагчдадаа бялуу хүртээхийн тулд толгой нь маруухан ч мөнгө элбэг нөхдийг дэд сайдын суудалд залсан билээ. Түүнээс хойш энэ жишиг үе үеийн хамтарсан Засгийн газрын дээвэр дор багтсан  намуудад сандал ширээний хувь хишиг тэнцүүлэх нөхөөсөнд явсаар ирсэн. Уг нь бол ёстой бийд нэмэргүй, үгүйд гарзгүй албан тушаал л даа. Н.Алтанхуягийн танхим 40 реформ хийнэ хэмээн шинэчлэлийн нэрийг өөрсдөдөө зүүсэн  ч яамдын толгойд суух хүмүүсийн томилгоо нь сүүлдээ их санасан газар есөн шөнө хоосон гэгч болж байх шиг. Дэд сайдын орон тоо хэрэггүй гэж Ерөнхий сайд нэгэнтээ ам алдсандаа бантсан болоод ч тэр үү энэ асуудал ихэд сунжирч байна. Гэтэл АН ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцэхгүй зөвхөн Гүйцэтгэх зөвлөлөөрөө ярилцаад арван хэдэн хүний нэр жагсаажээ. Өнгөрсөн парламентын сонгуулиар өмнөх дөрвөн жилд нэр нүүрээ барсан Дорноговь аймгийн Засаг дарга асан П.Ганхуяг өвдөг шороодсон. Гэтэл болзошгүй дэд сайд нарын нэрс дотор цохиж явна гэсэн нь харин худал. Ер нь нам дотроо сэтэр зүүсэн л бол төрд дэвшиж ажиллах ёстой гэсэн хүсэл шунал энэ цагийн улстөрчдөд шингэсэн бололтой. Аль эсвэл сонгуулийн өмнө АН-ын дарга Н.Алтанхуягт өгсөн өргөл барьцныхаа хариуг нэхдэг юм болов уу. Баян-Өлгийн АН-ын дарга Х.Ержан, АЗХ-ны дарга Ж.Амарсанаа, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны дарга Ж.Туваан нар дэд сайд болох санаатай гэнэ. Тэдний дэргэд Бельгид Элчин сайд байсан А.Баттөр , ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг  хоёр харин боловсрол мэдлэг, юм үзэж нүд тайлснаараа хэний ч дор орохгүй. “Гангар”-ын захирал н.Пүрэвээ, “Комит Сервис” компанийн захирал Э.Тамир, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарыг нам нь авлага өглөгөө жигдрүүлэх үүднээс ам хааж байгаа биз. Ингээд АН-ын 11 дэд дуусч байна. Нэгэнт чадал чансаа нь гол бус, сандал ширээ бөглөх тоо толгой нь чухал учраас ИЗНН өөрийн хувь Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдад “Hermes” компанийн захирал Х.Түмэнжаргалыг ямар ч өрсөлдөгчгүй зоочихоод байна. МҮАН-ын зүгээс намын нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Батлан хамгаалахын сайд асан Ж.Батхуяг хоёрыг сойх гэнэ. Харин “Шударга ёс” нэртэй шударга бус эвслийнхэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, гурван дэд сайдад албан тушаалаас болж алалцаж буй хүмүүсээсээ дөрвийг томилж санааг нь амраах юм байна. МАХН-ынхан дотроо хоёр хуваагдаж, нөгөө ард түмнийхээ төлөө таван хувьсгал хийхтэй манатай хоёр “Э”-гээ авч хаях хорт төлөвлөгөө боловсруулжээ. Н.Энхбаярын өлсч цангасан нь юу ч биш, одоо үхэж далдарвал тэд санаа нь амрах бололтой. Амь наана, там цаагуур болсны эцэст арай чамай О.Чулуунбат, Э.Эрдэнэжамьян, эксийн туслах Б.Тулга гурвыг ЭЗХЯ, ХЗЯ, БОНХЯ-нд илгээхээр болж, одоохондоо. Ер нь намдаа үнэнч царайлсан амьтад сонгуулийн дараа жинхэнэ тараа таниулдаг юм байна. Зарим нь бүр эргэж уулзахгүй юм шиг аашилна гээч. Эрх мэдэл, албан тушаал байхгүй л бол уснаасаа гарсан загас шиг үхэх нь ээ. Тэгээд намдаа жигүүр ургуулж, фракц байгуулна. Үүнийг нам доторхи сэм хуйвалдаан гэвэл зохино. АН-ын “Алтан гадас” фракц гурван сайд, МҮДН гурван сайд, МоАХ нэг сайд, “Шонхор” хоёр сайд, “Нэг ардчилал” гурван сайд, “Зүүн хойд Ази” нэг сайд дээрээ дор хаяж 2-3 дэд сайдын суудал нэмж авна. Дэд сайдуудын томилгоо нэг тийшээ болсны дараа түр үүрэг гүйцэтгэгч төрийн нарийн бичгийн дарга нарын хэрүүл босч ирнэ. Хөөрхий Н.Алтанхуягийн эхний 100 хоног ингээд дуусах нь. Бүр цаагуураа танхимынх нь хоногийн тоо ч наашилсаар байгаа. “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн дээ хэмээн эдгээр томилгоон дээр нь дөрөөлөн анаж суугаа улс төрийн хүчин байхгүй л байгаасай. Нүдээ олоогүй томилгоонуудаас болж намынх нь нэг л фракц нэг өдөр МАН-тай хавсайдахад дуусаа! Х.Улз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хав:
Үхэх газрынхаа нүхийг өөрсдөө ухаж дуусаад будаа болох цаг хором хормоор ойртож байгаагийн шинж. Үхэх хүний ааш аяг эвдэрдэг гэдэг шиг Ерөнхий сайд их ааштай байгаа ш дээ. Энэ сайны ёр биш. Тэнгэрээс унаж ирсэн юм шиг их ширүүн шударга царайлаад байгаагийн цаад талд үхээнц байдал нь нуугдаад байгаа юм. Ард түмэндээ гаргаад байгаа ширүүн ааш зангаа АН даа гаргавал зүгээрсэндээ
2012-09-07
maxan tolgoi chuluunbatiig idsen xulxidsan bvx zviliinxen toloo shorond nasaaraa ni xorison ch bagadna.nam damjsan ynxan
2012-09-07
Chuluun bat mash sain tolgoi kopiter ene hvniig bank tabih neregtei mongoliin ard tvmen
2012-09-07
gan:
Чулуунбат гуайг дэд сайд болгох гэж байгаа нь харамсалтай байна. Уг нь Чулуунбат гуайг монголбанкны ерөнхийлөгч дахин болговол монголын эдийн засаг 2004-2008 онуудад сэргэсэн шиг дахин сэргэх байсан,гэхдээ эдийн засгийн яамны дэд сайд болгохоор сонгосон нь АН-ынхан энэ хүнийг үнэлдэг юм байна гэж бодогдож байна.
2012-09-07
23:
brandin unertei usnuud hyamdhan zarlaaaaaa91191178
2012-09-07
23:
brandin unertei usnuud hyamdhan zarlaaa91191178
2012-09-07
23:
brandin unertei usnuud hyamdhan zarlaa91191178
2012-09-07
ха ха:
хэлэхч үг алга, дэмий л халаглаж дуу алдлаа нүдний булайнуудыг дэд сайдад дэвшүүлчихсэн байх юм даа, эрдэнэжамьян ч гэх шиг, ха ха ха. МАХН-д өөр хуульч гэчихээр хүн байдаггүй юмуу хаашаа юмбэ, баттөр, чулуунбат 2 бол болж байнаа. Ингээд л анхнаасаа нэр хүндээ өөрсдөө мэрж эхэлж байгаа юм даа. Санаа сайн бол заяа сайн гэдэг дээ, идэж уух, наймаалцах оролдлогууд илт шингэсэн томилгоонууд болжээ хөөрхий
2012-09-07
ene zasgiin gazariin honogiin too gursed shig duusaj bh shig bna aa um uzeegui humuusiin har gai alivaa uman deer iim l bdag um da hu
2012-09-07
altankhuyag alban tyshaalaar mungu bosgoj bainaa gexdee uurtuu karmandaa
2012-09-07
guest:
altanhuyag saidaa ! ta eniig unshij baival ded saidiin huleeh uureg, hiih ajiliig bid nart sain heleed ogooch. hiih ajiliig ni bodood bodood olohgui baina
2012-09-07
ЕРӨНХИЙ САЙД АА.ТА ДЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛ ХЭРЭГГҮЙ ЦОМТГОНО ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ШИГ САНАГДАЖ БАЙНА.АРАЙ ТОГЛООМ ШОГЛООМООР ХЭЛЭЭГҮЙ БИЗ ДЭЭ.ТА ЭРГЭЭД НЭГ САЙН БОД ДОО.....
2012-09-07
ДЭД САЙД ГЭЖ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ АЛБАН ТУШААЛ. ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ БАЙЖ БАЙХАД ИЛҮҮДСЭН СУУДАЛ .ДЭД САЙДЫН ОРОНТООГ ХАСАЖ ХҮҮХДҮҮДЭД ҮДИЙН ХООЛ,ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХООЛНЫ МӨНГӨНД ШИЛЖҮҮЛЬЕ.
2012-09-07
çî÷èí:
Óëñàà òóæ ñààñààð èðñýí ýðõì¿¿ä ¿¿íýýñýý ñàëáàë ¿õíý ø äýý.
2012-09-07