Нийгэм нь мартав уу, экс гишүүн Ш.Сайхансамбуу мартав уу
Нарантуул зах руу орж гардаг хойд хашааны хаалганы ойролцоо юм юм бий. Замын түгжрэл дундуур урд хаалгаар нь тойрч орохоос тээршаасан иргэд энэ хаалгаар алхаж орцгооно. Түүний ойр ойролцоох "тохижилт" үнэхээр нүд хальтрам. Нарантуул захын удирдлагууд энэ байдлыг мэдэхгүйдээ биш олон сар жилээр сайн мэддэгтээ нүдэн балай чихэн дүлий ийн суудаг биз. Нартай өдрийн тоос шороо, хуртай өдрийн шавар шалбааг холилдож энд тэр гэх тэмдэггүй дүр зураг үүснэ. Зах руу орох гэж зүтгэх хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахсан олныг бичил "бизнес" эрхлэгч олон угтаж авна. Тэнд хулгай зэлгий, дээрэм тонуул ч элбэг гэлцэх. Нэг ёсондоо нийгмээс мартагдсан гэмээр дүр төрхтэй, хууль үйлчилдэггүй газар юмуу даа. Экс гишүүн Ш.Сайхансамбуу, таны бий болгосон Нарантуул захын ойр орчмыг хэн нийгмийн хариуцлага гаргаж тохижуулах вэ. Гишүүн болж ордонд морилоод, их хотынхоо хөгжил цэцэглэлтийг цонхоороо харж суугаад мартчихсан бол одоо Нарантуулын ойр орчимд санаа тавих цаг болсон мэт.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ