Дэлхийн оюуны спортын тэмцээнд Монголын тамирчид өрсөлдөнө

img

Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-ний өдөр Турк улсын Анкара хотод болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Монголын оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, ой тогтоолтын үндэсний дэд аварга Т.Мягмарсүрэн нар өнөө өглөө Турк улсыг зорьлоо.  Уг тэмцээн нь ой тогтоолт, цээж бодолт, фото уншлага зэрэг төрлөөр явагдах юм. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Гуаньжоу хотноо болсон оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Хатанбаатар ахлагчтай Монгол Улсын баг тусгай байр эзэлсэн бөгөөд С.Акжол, С.Цогбадрах нар ой тогтоолтын олон улсын их мастерын болзол хангасан. Х.Хатанбаатарын хувьд оюуны спортын тив, дэлхийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан анхны тамирчин төдийгүй Монголд оюуны спортыг хөгжүүлж байгаа туршлагатай багш юм. Т.Мягмарсүрэнгийн хувьд гуравдугаар сард болсон ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээний найман төрөлд анх удаа оролцож долоон медаль хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин юм. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ