
АНУ-ын Калифорниа мужийн Иосемит Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд амарсан хэдэн мянган амрагчид аялагч үхлийн аюултай хантавирус вирус халдсан байж болзошгүй. Вирусээр нас барсан гурав дахь тохиолдол бүртгэгдээд байна. Зургадугаар сард уг хүрээлэнд амарсан Баруун Виржиниагийн иргэн вирусээр амиа алджээ. Баттай найман тохиолдол бүртгэгдээд байна.
Уг вирус нь мэрэгч амьтдын шээс, ялгадас гэх мэтээр халддаг бөгөөд үүнд хүрсэн, эсвэл эдгээр нь агаарт ууршиж түүгээр амьсгалсан хүмүүс халдварлах боломжтой болдог.
Одоогоор уг вирусыг эмчлэх эмчилгээг олоогүй байгаа юм. Шинж тэмдэг илрэхгүй зургаан долоо хонох тохиолдол байх бөгөөд гурван тохиолдлын нэг нь үхлийн аюултай. Тус хүрээлэн 3000 орчим амрагчтай холбогдон, хэрэв толгой өвдөх, халуурах, амьсгал давхцах, булчин зангирах, ханиах гэх мэт ханиадтай төстэй хам шинж илэрвэл эмнэлэгт үзүүлэхийг сануулсан байна.
Хүнд тохиолдлуудад амьсгал тасалдах болон үхэх аюултай байдаг.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ