
Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаас нийтийн албан хаагчдыг интернэтээс салгах шийдвэр гаргасан. 2005 онд Ц.Элбэгдоржийн эв нэгдлийн Засгийн газар анх цахим засаглалыг тунхаглаж байлаа.
Гэтэл Н.Алтанхуягийн танхим түүнээс татгалзах шийдвэрийг засгийн эрх авангуутаа гаргав. Энэ нь оффисын өтнүүдийн компьютер тоглож, интернэтээр хэсүүлчилж, их ажлын дүр эсгэдэг байдлыг зогсооход чиглэсэн авч даанч өрөөсгөл болжээ.
Нээрээ ч “Нэг цонх”-ны үйлчилгээний нэг ажилтан залуу ажлын цагаар порно сайт үзэж суугаа гэрэл зураг нэгэн сайтад тавигдсан байсан. Гэхдээ нийтийн эрх ашгийг нэр тэргүүнд тавибал цахим үйлчилгээ цаг ч хэмнэнэ, арын хаалгыг ч багасгана.
Харин хотын мэр Э.Бат-Үүлийн төрийн байгууллагынхан үүдэндээ машинаа тавьж зогсоол бөглөхгүй, нийтийн тээврийн унаагаар зорчих шийдвэр бол яах аргагүй олон түмэнд ашигтай туссан. Аль ч төрийн үед миний муу хоёр зээрд л надад үнэнч үлдэх юм даа.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ