
Финляндын гар утасны үйлдвэрлэгч Nokia компани “Lumia 920” хэмээх шинэ ухаалаг гар утсыг гаргаад буй. Тэгвэл тэдний бүтээгдэхүүн гэрэл зургийн чанарын хувьд зах зээл дээрх хамгийн сайн гар утас гэсэн санаагаар хийсэн реклам нь өөр төхөөрөмж ашиглаж хийсэн буюу худлаа реклам байсныг
www.theverge.com сайт илчилсэн байна. Гар утсан дээрх optical image stabilisation (OIS) буюу зурагны бүрэлзэлтийг багасгадаг технологийг ашиглавал ямар байхыг харуулсан уг рекламыг үнэндээ мэргэжлийн камераар хийсэн байсныг сурталчилгааны бичлэгийн үеэр цонхон дээр туссан дүрснээс томруулан харсан байв.
Энэ мэдээ Lumia 920 утасны гялалзсан амжилтад мэдээж сөргөөр нөлөөлөх юм. Хөрөнгө оруулагчид аль хэдийнэ утасны борлуулалтад эргэлзэж эхэлсэн бөгөөд лхагва гаригт компанийн хувьцаа 8 хувиар буурчээ. Пүрэв гаригт дахин 6 хувиар нэмж буурсан байлаа.
Үүний дараа Nokia компани хуурамч сурталчилгаа хийсэндээ хүлцэл өчсөн мэдэгдэл блогтоо оруулсан байна. Компани OIS технологийг ашиглавал ямар байхыг рекламаар харуулахыг зорьсон гэсэн бөгөөд ямар төхөөрөмж ашигласнаа мэдэгдээгүйгээс хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэсэндээ хүлцэл өчсөн байлаа.
Мөн ийм мэдэгдэл хийснийг Их Британийн Бизнесийн ёсзүйн институтын дарга сайшаасан байна.
http://youtu.be/3lYMlJP77FQ
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ