Төсвийн тодотголыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн явцад төсөвтэй холбоотой МАН-ын гишүүд санал хэллээ. Тухайлбал, 21 мянган төгрөгийг иргэдэд үргэлжлүүлэн олгох хэрэгтэй. Учир нь эл мөнгө амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд маш их нэмэр болдог гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ жилийн хувьд Монгол Улс бүсээ чангалах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Ингэх болсон үндэслэл нь манай эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай тул урд хөршийн эдийн засгийн байдал бас тогтворгүй байгаа. Нэгэнд урьдчилсан нөхцөл байдал ийм байгаа тул төсвийн алдагдлыг таван хувиас хэтрэх байдлаар төлөвлөх нь дотооддоо төлөвлөлтийг маш сайн хийхгүй бол эдийн засагт хүндрэл авчирна гэсэн байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ