
Сөүлийн Йонсэ их сургууль ОХУ-ын Сахалин мужид мэдээллийн технолог дээр тулгуурласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх болжээ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх санамж бичигт Сахалин мужийн засгийн газар, тус их сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан байна.
Өмнөд солонгосын эмч нар өрөөндөө сууж байгаад Сахалин мужийн оршин суугчдын оношийг алсын удирдлагаар тавих юм. Эмнэлгийн шинэ тоон төвд Сахалин мужийн засаг захиргаа тав тухай ажиллахад нь зориулж газар, байрыг нь гаргаж өгөх юм байна.
Өмнөд Солонгосын тал цоо шинэ тоног төхөөрөмж байрлуулах болон онош тогтоох явцыг хангаж Сөүл дэх доктор, профессоруудаар эцсийн онош тогтоолгохын тулд үр дүнг нь явуулах юм байна. Энэ төсөлд оруулах нийт хөрөнгийг 20 тэрбум вон буюу 17,7 сая доллар гэж өмнөд солонгосын яам үнэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ