Өнөөдөр луу өдөр
Аргын тооллын есдүгээр сарын 28. Бархасбадь гариг. Билгийн тооллын 02. Гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Өдрийн наран 07.53 цагт мандан 17.59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лус тахих, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулах, үхээрийн үйл зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ