
НАСА-ын “Сониуч” хөлөг Ангараг гаригийн агаар мандлын найрлагыг шинжилсэн байна. Робот агаар дахь хийнүүдийн агууламжийг судлахаар улаан гаригийн агаарыг “Sample Analysis at Mars (Sam)” төхөөрөмж рүүгээ сорон авчээ.
Өмнө нь 1970-аад онд “Viking” сансрын ажиллагаа тус гаригийн агаар мандлыг судалж байсан бөгөөд энэ нь түүнээс хойшхи анх удаа атмосферийн найрлагыг судалж буй явдал болж байна.
Шинжилгээ хийгдэж байгаа боловч ямар нэг гэнэтийн таамаглаагүй хариу гарна гэсэн хүлээлт эрдэмтдэд байхгүй аж. Гаригийн агаар мандалд нүүрсхүчлийн давхар исэл давамгайлдаг бөгөөд метан хий агуулагдах эсэх нь сонин байна. Хиймэл дагуул, дэлхий дээрх од эрхсийн дурангаар уг хий байгааг саяхан ажигласан юм.
Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарч магадгүй.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ