
Пап лам 16-р Бенедиктийг хүрээлэн буй орчины асуудалд санаа тавьдгаас нь үүдэн “Ногоон пап лам” хэмээн хүндэлдэг. Харин Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани Пап ламд цахилгаанаар ажилладаг, цагаан өнгийн Kangoo Maxi машиныг лхагва гаригт бэлэглэжээ. Энэ нь 44 киловатт цахилгаан мотор, лити ион батерэйтэй, цэнэглэлгүй 170 км явах чадалтай машин юм. “Renault” мөн Ватиканы цагдаагийн хүчинд уг машины цэнхэр өнгөтэйг бэлэглэжээ.
Гэхдээ шаардлагатай аюулгүй байдлын тоногуудыг багтаагаагүй учир Kangoo машиныг Пап ламын хувийн унаагаар сонгох боломжгүйг Ватиканы төлөөлөгч хэлсэн юм. Пап ламын одоогийн хувийн унаа нь сумны хамгаалалттай шилтэй Mercedes-Benz M-Class байдаг.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ