
Чинээлэг бизнесмэнтэй гэрлэж, үнэтэй бэлгээр “булуулах” шахдаг байсан дуучин С.Сэрчмаа нэг л өдөр Хураа нэртэй бяцхан охиноо тэврэн эх орондоо ирсэн билээ. Хэсэг хугацаанд олны нүднээс нуугдмал байсан ч уран бүтээлээ үргэлжлүүлэн, гунигийн дуу аялж яваа түүний сэтгэлийн шарх бага багаар эдгэрч байгаа бололтой.
Амьдралд алдаж, оносон бүсгүй хүний сэтгэлийн гуниг, ганцаардлын тухай өгүүлсэн “Сэтгэлийн драм” дууныхаа дараа тэрбээр “Бөмбөрцгөө өгье” нэртэй хүүхдийн дуу дуулсан юм. Үүгээр ч зогсохгүй, клипэндээ охиноо оролцуулж эрч хүч нь эргээд ирснийг фэнүүддээ харууллаа.
Эр нөхрөө иргээд ирнэ, гэр бүл нь салаагүй хэмээн багагүй хугацаанд үлгэр ярьж явсан С.Сэрчмаа сэтгэлд нь хурсан харуусал гомдлыг ил гаргахаар шийдсэн аж. Тиймээс харийн хүний хайр халамж дутмаг, түүний хүсэл сонирхлыг ойлгож, хүндлээгүй учраас салах болсон гэдгээ шуудхан хэлж, хэвлэлд дэлгэжээ.
Царайлаг дуучин бүсгүйг урмын үгсээр тэтгэж, сэтгэлээ илчилж буй эрчүүд байгаа хэдий ч “Охиноо жаахан том болохоор нь аавтай болгох талаар бодно. Тэрнээс нааш өөр зүйлд санаа зовмоор байна” гэж учирласан байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ