Гадаадын түншүүдтэй танилцах уулзалт болов

img

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Улаанбаатар хотын гадаад түншүүдтэй танилцах уулзалт зохион байгуулсан байна. Энэхүү уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, Азийн сан, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан зэрэг түнш байгууллагын төлөөлөгчид уригдан иржээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын гадаад түншүүдтэйгээ нүүр хагарах, цаашлаад улам нягт хамтран ажиллах эхлэлийг тавих зорилго тавьсан гэдгээ онцолсон байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын хөгжилд гадаад түншүүдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа хэлээд, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Засаг даргын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлоготой уялдуулах талаар анхаарч ажиллахаар болжээ. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөх, эрчим хүчний хэмнэлттэй амины тохиолог орон сууцны хороолол барьж байгуулах тал дээр гадаад түншүүдийн бодлого түлхүү чиглэх байх гэж найдлага тавьж байгаагаа хотын дарга илэрхийлсэн байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ