Улсын клиникийн төв эмнэлэг үнэгүй үзлэг хийнэ
Дэлхийн хүн амыг харвалтаас сэргийлэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Улсын клиникийн төв эмнэлэг нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж үнэгүй үзлэг оношлогоогоор иргэдэд үйлчлнэ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сантай хамтран харвалтын эсрэг төсөл хэрэгжүүлэхээр болсон аж.
Төслийн хүрээнд энэ ондоо багтаж Улсын клиникийн төв эмнэлэг болон П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон харвалтаас урьдчилан сэргийлэх төвтэй болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ