Эрхэм гишүүн Ц.Даваасүрэнг ерөнхийлөгчөөр сонгожээ

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүн парламент дахь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд ийнхүү иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой болохоор шийдсэн байна. Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо нь төрийн албыг улс төрийн нам, эвслээс ангид, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, төрийн албан хаагчдыг мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн парламентад сонгогдохоосоо өмнө төрийн албанд олон жил ажилласан туршлагатай. Тиймээс эрхэм гишүүнийг төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх мерит зарчмыг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдэгт олон хүн итгэдэг ажээ. Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа шинэ УИХ, Засгийн газарт хандан төрийн албанд улстөржсөн халаа сэлгээ хийхгүй байхыг уриалж байв. Гэвч яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлт нэрийн дор мэргэшсэн төрийн албан хаагчид ажилгүй болж байгаад тус холбооныхон шүүмжлэлтэй хандаж байна. С.Аня

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mergeshisen togtvortoi shudraga toriin albanii toloo bish luivardaxdaa mergeshisen novshnuudiig l xamgaaldag baiguullaga shuu dee. AN toriin Albanaas MAN-iin avilgaliin suljeeg taslaj baij toroo tsever avch yavna. Shudraga bish novshnuudiig zorigtoi xalj tseverlexiig ard tumen demjij baina
2012-09-09
АН бүх агентлаг, төрийн өмчит компануудаа авах хэрэгтэй.Харин дотор нь ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажил хийж чаддаг бол үлдээхэд гэмгүй.
2012-09-08
hutsvaa toriin albanii toohon baga tsalind ymar ih tatgdaj bna aa
2012-09-08
solongos:
http://www.mglradio.com/main/index.php?document_srl=462131
2012-09-08
СХГ-ын дарга ГАНТӨМӨР гэгч АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДГЭЭР ХУСУУЛИХААД ГОМДОХДОО МЭРГЭШСЭН, ТОГТВОРТОЙ ТӨРИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ХОЛБОО гэгчийг байгуулж өөрөө ТЭРГҮҮН ГЭЖ ЗУРАГТ СОНИН, ИНТЕРНЭТЭЭР баахан РЕКЛАМДСАН. ҮҮНИЙ ҮР ДҮНД МАН-ы СОДБААТАР, ШАДАР ЭНХБОЛДЫГ ГУЙСААР БАЙЖ ДАХИН ДАРГААР ТАВИГДСАН ГЭСЭН. ЭНЭ НӨХӨР ХОЛБООГОО УИХ-ын ГИШҮҮН ДАВААСҮРЭНД ШИЛЖҮҮЛСЭН БОЛЖ БАЙНА УУ?? ГАНТӨМӨР ДАХИН ОЛОН АСУУДАЛД ХОЛБОГДООД ХУСУУЛАХ ДЭЭРЭЭ ТУЛААД ИЙМ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. ХҮНИЙ ДОТОР АЛБАН ТУШААЛ АМЬ ШИГ ЗУУРАЛДАХ ЯАСАН АЙМШИГТАЙ ЮМ УИХ-ын ГИШҮҮНИЙГ ХҮРТЭЛ ТАТДАГ
2012-09-08
TUMUHDAATAR:
СХГ-ын дарга ГАНТӨМӨР гэгч АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДГЭЭР ХУСУУЛИХААД ГОМДОХДОО МЭРГЭШСЭН, ТОГТВОРТОЙ ТӨРИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ХОЛБОО гэгчийг байгуулж өөрөө ТЭРГҮҮН ГЭЖ ЗУРАГТ СОНИН, ИНТЕРНЭТЭЭР баахан РЕКЛАМДСАН. ҮҮНИЙ ҮР ДҮНД МАН-ы СОДБААТАР, ШАДАР ЭНХБОЛДЫГ ГУЙСААР Б ГЭТЭЛ одоо УИХ-ын ГИШҮҮН 2 ЖИЛ ГУЙСААР БАЙЖ ДАХИН ДАРГААР ТАВИГДСАН ГЭСЭН. ЭНЭ НӨХӨР ХОЛБООГОО УИХ-ын ГИШҮҮН ДАВААСҮРЭНД ШИЛЖҮҮЛСЭН БОЛЖ БАЙНА УУ?? ГАНТӨМӨР ДАХИН ОЛОН АСУУДАЛД ХОЛБОГДООД ХУСУУЛАХ ДЭЭРЭЭ ТУЛААД ИЙМ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. ХҮНИЙ ДОТОР АЛБАН ТУШААЛ АМЬ ШИГ ЗУУРАЛДАХ ЯАСАН АЙМШИГТАЙ ЮМ УИХ-ын ГИШҮҮНИЙГ ХҮРТЭЛ ТАТДАГ
2012-09-08
Irgen:
Yasan surtei ner ve, Nergesen hoino ni neg hashgirchdee, hehehe
2012-09-07
10%
2012-09-07