Төсвийн хэлэлцүүлэг дууслаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт товлогдсон боловч цагаасаа хоцорч эхэлсэн юм. Нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа.
Санал хураалтад 71 гишүүнээс 44 нь оролцсон юм. Улмаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусч, холбогдох байнгын хороодод шилжүүлж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ