Дэд сайд нар маргааш томилогдох нь

img

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болох бөгөөд тус хуралдаанаар дэд сайд нарыг томилох тухай асуудал хэлэлцэх бололтой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намынхантай зөвшилцсөн сураг дуулджээ. МАХН-ын хувьд өчигдөр гурван ч дэд сайдыг нэр дэвшүүлсэн бөгөөд Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн. Харин МҮАН-ын хувьд Б.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж. Ардчилсан намын хувьд дэд сайд нарын нэрс нь хэдийнэ тодроод байгаа учир эл томилгоо эцсийн байдлаар маргааш шийдэгдэх нь. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Yamduudiin gazriin darga nariig husch bna. mon toriin alban haagchid halagdaj bnadaa
2012-09-10
23:
brandin unertei usnuud hyamdhaan zarlaa 91191178
2012-09-09
abilgal hel haahuuld idegdesen mongol hezeesh zasarahgui Elbegdorj unend hursh shadahgui uueuu shudarga bish hun chadahu Altanhuiagin haamaatan sadan naiz nuhud baijij baina gebsh burhan tengeres harj baigaa bolohoor hezee negen sagt hariugin ugunu hunig iaaj helmegduuldeg heden jilin daaraa ta nar amsana munh bish
2012-09-09