
Америкт хамгийн зартай гэр бүлүүдийн тоонд Обама, Кардашьяны гэр бүл гарцаагүй багтдаг. Гэтэл энэ хоёр гэр бүлийнхэн Монтекки, Капулеттигийнхэн шиг хоорондоо дайсагналцаж эхэллээ.
Дайсагналын эхийг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама тавьсан гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа нөхөр нь охидоо “Кардашьяны гэр бүл” шоу нэвтрүүлгийг үзэхийг хориглодог тухай өгүүлсэн юм байна. Барак Обама ч тэдний шоу нэвтрүүлгийг нэг ч удаа үзэж байгаагүй гэдгээ дурьджээ. Мишель, Барак Обама хоёр Кардашьяны эгч дүүсийг охидод нь сайн үлгэр дууриал үзүүлж чадахааргүй наргиан цэнгээн хөөгчид гэж үздэг аж.
Үүний хариуд Кардашьяны эгч дүүс Мишель Обамаг “Хөдөө тосгоны хэв маягаар хувцасладаг. Ядуу хүмүүсийн төлөөлөл болох гэж ядсан эмэгтэй” гэх мэтээр шүүмжилжээ. Кардашьяны эгч дүүсийн нэг нь Мишель Обамаг “Америкчуудыг бүсээ чангалж амьдрахыг сануулах гэсэндээ л тэр ингэж хувцасладаг. Тэрнээс биш нөхрийнхөө эрх мэдлийг ашиглан дураараа тансагладаг” хэмээн шүүмжилсэн байна.
Ялангуяа 2009 онд Барак Обаматай уулзах хувь тохиосноо баярлан ярьж, “Ерөнхийлөгчийн гэр бүл бидний шоуг үздэг” хэмээн хэвлэлээр ярьсан Хлое Кардашьян ихэд уурлаж, байж ядаж байгаа гэнэ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ