“Sync” хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил: Дөлөө маань хамтлагтаа эргэж орсон

img

“Sync”хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээлээс гадна сонирхуулах зүйл ихтэй яваа сурагтай. Хуучин гишүүнээ тосч аваад удаагүй байгаа тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил таеквондогийн тамирчин бөгөөд “Etemo” клубийн захирал гэдгийг уншигчид маань мэдэх билээ. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дуучин залуу маань өнгөрсөн хавар олон улсын хоёр ч тэмцээнд түрүүлж, БТС-ын тэргүүний ажилтан тэмдгээр энгэрээ мялаасан төдийгүй ОУХМ цолтой болжээ. Ингээд түүнээс энэ талаар тодрууллаа. -Такевондогоор бага байхаасаа эхэлж хичээллэсэн гэсэн. Шигшээ багт ороод хэдэн жил?  -10 гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан. Энэ жил олон улсын чанартай томоохон хоёр тэмцээнд оролцлоо. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д болсон “Байгалийн цом” олон улсын тэмцээнд түрүүлсэн бол, саяхан зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд ирсэн дээ. Манай баг нийт гурван алт хүртсэн. “Etemo” клубын салбар хотын бүх дүүрэгт бий. Шавь нар маань ч дэлхийн аварга, олон улсын чанартай тэмцээнээс тогтмол медаль авчирч байна. -Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан байна лээ. Хэдийд гардав? -Олон улсын тэмцээнээс ирсэн даруйдаа Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, ОУХМ цолтой болсон. -Хамтлагийн тань уран бүтээлээр сонин сайхан юутай вэ? -“Уучил” нэртэй шинэ цомог маань бараг бэлэн болчихсон. “Сүүлчийн хонхны дуу”, “Хэн нэгэнд” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэснээс хойш дараагийн дуунуудаа дүрсжүүлэхээр ажиллаж байгаа. -Дуучин Б.Энхдөл хамтлагтаа буцаж орсон юмуу. Шинэ клипэнд чинь харагдаж байна лээ? -Тийм ээ, тэр эргээд орсон. “Сүүлчийн хонхны дуу”-наас эхэлж, бидний уран бүтээл нэгдсэн. Одоо манай хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ нэгдэж, буцаад дөрвүүлээ болсон гэсэн үг.   -Та олон нийтийн ажилд нэлээд оролцдог. Аль нэг намын харьяалалтай юу? -МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны удирдах зөвлөлд ажилладаг. Оюутнуудын сургалт, амьдралд хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулахыг зорьж яваа жирийн л нэг иргэн дээ, би. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
teneg baagii minii gert bhdaa boovoo baingaa saadag blaa gej
2012-10-02