Хонконгийн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийг иргэд эсэргүүцэж байна

img

Хонконгийн Засгийн газрын нэрлэж буйгаар “Үндэсний бөгөөд Ёс суртахууны боловсрол” хэмээх шинэ сургалтын хөтөлбөр ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Эцэг эх, багш, сурагчид энэ хөтөлбөрийг Хятадын эрх баригчид залуу үеийнхний тархийг угаах гэж байна хэмээн үзэж байгаа юм. Засгийн газрын сургалтын хөтөлбөрт шинэ хичээлүүд нэмэх санал олон нийтийн жагсаал, өлсгөлөн зарлахад хүргэжээ. Хөтөлбөрийн дагуу сурагчид Хятадын улс төрийн удирдагчдын талаар, тэдний хувь нэмэр, оролцоо, туулсан бэрхшээл сорилтын талаар судална. Мөн хэрхэн “хянуур ярих”, хувийн сахилга бат болон бусадтай ухаалаг, хүндэтгэлтэй харилцах талаар сурагчдад заах аж. Засгийн газар сургалтын материалыг нарийвчлан гаргаагүй байгаа учир эдгээр хичээл сурагчдад хэрхэн нөлөөлөх нь улам бүрхэг болгож байна. Эдгээр хичээлүүдийг энэ хичээлийн жилээс оруулж эхлэхийг Засгийн газар уриалж  байгаа боловч 2015 он хүртэл заавал судлах хичээл болгохгүй гэнэ. Хотын удирдлагыг энэ жил сонгох бөгөөд талаас илүү суудлыг олон нийт сонгох энэ үед шинэ сургалтын хөтөлбөр оруулах нь Бээжингийн засаглалыг дэмждэг нэр дэвшигчдийн сонгогдох боломжийг бууруулах юм. Эсэргүүцэгчид хотын шинэ үеийн иргэд Хятадын Коммунист намыг дэмждэг, Бээжин-маягийн үндсэрхэг боловсрол эзэмшихээс айж байна. Тэд сурагчдыг Хятадын талаар илүү мэддэг болохоос биш, харин утга учиргүйгээр БНХАУ-ыг сайрхан магтдаг болох вий гэдгээс эмээж байгаа юм. Дийлэнх хонконгчуудын хувьд нэг бол БНХАУ-аас өөрсдөө дүрвэсэн, эсвэл тийм хамаатантай байдаг. Судалгаанаас харахад өөрсдийгөө Хятадын иргэд хэмээн тодорхойлдог хүмүүсийн тоо улам багасах болсон байна.       Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ