Энэтхэгийн хамгийн баян эр шинэ байшиндаа сүжиг алдарчээ

img

Энэтхэгийн хамгийн баян хүн Мукеш Амбани гэр бүлдээ зориулан Мумбаи хотноо 27 давхар байшин бариулсан юм. Гэлээ ч фэн-шуйгийн багш нь энэхүү байшинг амжилт авчрахгүй гэж хэлсэн тул сүжиг алдарч, тийшээ нүүж орохоос татгалзжээ. Гурван нисдэг тэрэгний зурвастай, зургаан давхрыг нь автомашины зогсоол болгосон, хувийн кино теарт, уулзалтын өрөө, цэцэрлэгт хүрээлэнтэй энэхүү тэнгэр баганадсан сүрлэг байшин ийнхүү баригдсан цагаасаа хойш хоосон чигээрээ байгаа гэнэ. Харин Мукеш Амбани эхнэр, хоёр охиныхоо хамт Мумбаигийн өмнөд хэсэгт орших 14 давхар “даруухан” байшиндаа амьдарсаар байгаа ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ