Куликовын тулалдаан болов

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Энэ өдрийг Есүс Христийн эх Гэгээн Мариагийн төрсөн өдөр хэмээн олон оронд тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдлууд тэмдэглэгдэн үлдсэн талаар цухас дурдая. - 1380 оны энэ өдөр алдарт Куликовын тулалдаан болжээ. Уг тулалдаанд Алтан ордны улсын Мамай хааны 150 мянган цэргийн өөдөөс хожмоо Доны хэмээн алдаршсан Москвагийн ван Дмитрий Ивановичийн удирдсан оросын вангуудын 100 мянга орчим цэргүүд тулалдаж ялалт байгуулснаар Орос дахь Алтан Ордны улсын хаанчлал үндсэндээ дуусгавар болжээ. -1900 оны энэ өдөр дэлхийн хамгийн аймшигтай Атлантын далайн хар шуургын нэг АНУ-ын Техас мужид болж 6000 гаруй хүн амиа алдаж байжээ. -1954 оны энэ өдөр НАТО-гийн Зүүн өмнөд Азийн хувилбар болох Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар найман улс санаачлан гарын үсэг зурж байжээ. -1966 оны есдүгээр сарын 8-наас хойш энэ өдрийг Олон Улсын Бичиг үсгийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. ЮНЕСКО 1965 оны арваннэгдүгээр сарын 17-нд энэ өдрийг ийнхүү тэмдэглэж байхаар болсон байна. Гол зорилго нь бие хүн, нийгмийн бүлгүүдэд бичиг үсгийн ач холбогдлыг онцлон харуулахад байдаг. -1979 оны энэ өдөр АНУ-ын дуучин Пинк буюу Алисия Бет Мур төржээ. -1991 оноос хойш энэ өдрийг Бүгд Найрамдах Македони улсын тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж байна. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батсайхан:
1.Куликовын тулаанаас хойш 100 жилийн дараа буюу 1480 онд Угр голын дэргэдэх Их Зогсолт гэж түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас хойш Орос дахь Алтан Ордны улсын хаанчлал үндсэндээ дуусгавар болсон гэж түүхчид үздэг. Түүнээс биш Куликовын тулалдаан бол Алтан Ордны сүр хүч буурч буй нь зөвхөн эхлэл байсан. 2. Куликовын тулалдаанд хэн нь хэнийгээ ялсан нь одоо хүртэл маргаантай байдаг. Учир нь, Оросын талд татар Монголын цэргүүд, Монголын талд оросын хаадын цэргүүд орж тулалдсан бөгөөд, Оросын талын гол цохилт өгсөн хүч нь татар татар Монголын морин цэрэг байсан гэдэг. Оросын түүхчид үүнийг ор тас орхиж зориуд дурьдадгүй. Бид ч бас мэддэгүй. Энэ мэтчилэн түүхийн судлагдаагүй баримт олон бий. Иймээс түүхээ дутуу судлаж, улмаар шууд гоомой буруу дүгнэлт бүү хийж байж энэ сэтгүүлчдэд зөвлөмөөр байна. Түүхээ сайн уншиж судлая...цөмөөрөө... Монголын түүх агуй их баялаг шүү...
2012-09-10
Zochin:
Kulikoviin taliin tulaldaanii dar a jil 1382 onii 08 sari in 26 nd altan ordnii tsereg moskvag ezelj shataasan ni tuuxen unen.
2012-09-09
mongol:
huue tuuhee medej bgaad bicheechee chi chn mamai chn haan bgaagui noyon bsan tegeed ch tsereg n 150.000 bish 35.000 ihgui bsan tegeed ch tend mamai yalagdaagui chi iim medeelel oruulahaa boliochee
2012-09-09
YAHAV YAMAR OROSUUDAD MONGOLCHUUDYG YALSAN TUUH BAIKH BISH,ALTAN ORDNY HAAN OORIIN HAMJLAGA DMITRII DONSKOID ,DAVARAAD OORIIN ULSYG BAIGUULAH GEED BGAA TUMET-N DARGYG TSOHIOD IR GEED YAVUULSAN YUM L BNA L EE SH DEE
2012-09-09
ганаа:
Зэв Сүвээдэй баатар 2 Оросын наян мянган цэргийг Калка гол дээр хорин мянган цэргээр ялсан түүхийг оросууд түүхийн хуудаснаас арчсан мөртлөө Кулиликовын талд болсон тулалдааныг үндэснийхээ баяр болгон жил болгон тэмдэглэдэг юм даа.Куликовын тулалдааны дараа жил нь Алтан ордны хаан Тогтамиш Москвааг эзлэхэд Куликовын туладааны баатар гэж байгаа Доны Димитрий сүлээ хавчин зугтаасан түүхийг бас оросууд марчихсан уу эсвэл мэдэн будилсан уу.
2012-09-09
mn:
mamai chini Altan Ordny haan shireeg bulaah gej bsan eserguu hun yumaa.Ugtaa bol Altan Ordny tseregt orosyn tsereg huch havsran eserguu mamaig darsan yum shuu dee.
2012-09-09
Эзэн:
1) Мамай хэзээч хаан байгаагүй түмэнгийн ноён байсан. 2) Дараа жил нь Москваг шатаагаад манай ноёрхол 1480 он хүртэл 100 жил үргэлжилсэн. 3) Сайн ажиглавал "Куликовское" гэдэг үгний гарал байтугай газар зүйн байршилын талаар оросууд хоорондоо маргалддаг юм. Хүлэг хааны удмын ноёдтой Бат хааны үр сад байлдсан тул түрэг уншилгаар Кулик-ийн тал дээрх тулаан хэмээн түүхэнд орсон бололтой. Мөн тэр үед оросууд Алтан ордоны хамжлага байсан тул цэргийн хүч гарган Бат хааныханд туслан оролцох нь ойлгомжтой. Ер нь өнөөдөр бидэнд зааж бүй түүх маш их маапаантай.
2012-09-08
mongol:
kulikoviin tulaldaand yalagdsan ch daraa ni mongolchuud yalaad 100 garan jil haraandaa bailgaj bsan
2012-09-08