
“Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай улсад эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг орны жүдочид оролцоно.
“Чингис хаан-2012” тэмцээний шагналын нийт сан 50 мянган ам.доллар. Жин тус бүрийн түрүүлсэн тамирчин “Чингис хаан” алтадсан цом, 1000 ам.доллар дагалдах бол мөнгөн медалийг 500 ам.доллар, хүрэл медалийг 250 ам.доллар тус бүр дагалдана. Эрэгтэй, эмэгтэй багаар нь байр эзлүүлж тус бүр 2000, 1000, 500 ам.доллараар шагнах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ