
Хятадын баруун өмнөд хот дундуур урсдаг Хөх мөрний ус пүрэв гаригт улаан, улбар өнгөтэй болсон байна. Хөх мөрөн болон түүний салаа Жиалин голын усны өнгө ялгаран харагдаж байсан бөгөөд өнгөтэй ус нөгөө голын өнгийг хувиргаж байлаа.
Усны өнгө яагаад ингэж хувирсан шалтгаан тодорхойгүй байгаа ба шинжээчид судалж байна. Судлаачид ажиллаж байх үеэр өдрийнхөө амжиргааг залгуулдаг загасчид ажралгүй загасчилсаар байлаа. Харин бусад гайхширсан олон уснаас саванд таслан авч байсан юм.
Гэхдээ энэ нь голын өнгө хувирч буй анхны тохиолдол биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хойд Хэнань мужийн Лоян хотын Жиан гол хүчтэй будагч бодисноос болж улаан өнгөөр урсч байжээ. Тэр нь зөвшөөрөлгүй хоёр будгийн үйлдвэр хотын үерийн ус зайлуулах шугам руу хийсэн будагч бодис байсан юм.







Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ