
Зам, тээврийн сайд маргааш 11.00 цагт Улаанбаатар төмөр замын ажил байдалтай танилцана. А.Гансүх сайд өмнө нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байхдаа Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан.
Мөн “ОХУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар урт хугацаанд тээвэрлэх нөхцөлийг тохирох”, “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсгүүдийн Монголын талын ахлагчаар ажиллаж байсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ