"Тhe Bootleg Beatles" хамтлаг нийслэлчүүдийн цөсийг хөөргөлөө

img

Хүн хэдийгээр мөнх наслахгүй ч хүмүний хийж бүтээсэн зүйл зуун зуунд дуурсагдах нь бий. Цаг хугацаа хэмээх хамгийн шударга шүүгчийн шалгуурыг дааж чадсан тэр л уран бүтээлийг жинхэнэ урлаг гэнэ. Английн Ливерпүүл хотноо тэртээ 1960 онд байгуулагдаж байсан домогт "The beatles" хамтлагийн хуулбар "The Bootleg Beatles" хамтлагийн тоглолт болох тухай мэдээлэл аваад өчигдөр Сүхбаатарын талбайг зорьлоо. Урин дулааны цагт нийслэлийнхний хөл хөдөлгөөн тасардаггүй талбай намрын орой урьд урьдынхаас ч илүү бужигнаж байлаа. Биднийг 18 цагт талбай дээр очиход тоглолтын тайз бэлэн болсон "The Bootleg Beatles" хамтлагийнхан бэлтгэлээ хийж, ганц нэг дуу дуулж байлаа. Тэдний тоглолтыг үзэхээр ирсэн нас насны хүмүүсийн царайнд тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа төрх илт. Тоглолтын хөгжим техник хэрэгслийг бэлтгэж байх хооронд тайзны ард зассан асарт хамтлагийн гишүүн Жорж Харрисонтой цөөн хором хөөрөлдлөө. -Урьд нь Монгол Улсад ирж байв уу. Манай орны тухай юу мэдэх вэ? -Анх удаагаа ирж байна. Бид энд ирсэндээ туйлын баяртай байгаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Танай улсын тухайд өргөн уудам газар нутаг, алдарт Чингис хааны тухай мэднэ. -"The beatles "хамтлагийн ямар ямар дууг энэ тоглолтын үеэр дуулах вэ? -Бид ер нь "The beatles" хамтлагийн бүх дууг дуулдаг. Энэ тоглолтодоо ч мөн тэдний дууг дуулна. Жишээлбэл: "Can’t buy me love", "Tell me why", "This boy", "Yesterday" гэх мэт. Ер нь бид тэдний дууг дуулаад зогсохгүй гадаад төрхөөрөө ч тэдэнтэй адил байхыг хичээдэг. -Монголын фэнүүддээ хандаж юу хэлэх вэ? -Монголчууд "The beatles" хамтлагийн дуунд их дуртай юм шиг санагдсан. "The beatles" хамтлагийн хөшөө хүртэл танай улсад байдаг юм байна. Ямартай ч биднийг урьсанд маш их баярлаж байна. Энд ирсэн хүмүүст сайхан тоглолт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Намрын сэрүүн орой домогт "The beatles" хамтлагийн дууг сонсохоор ирсэн хүмүүс тоглолт эхлэхийг хоёр цаг орчим хүлээсэн тул бухимдаж дургүйцсэн үгс хэн нэгний амнаас үе үе сонсогдоно. Манайхны цаг баримталдаггүй байдал энэ үед ёстой бодит биелэлээ оллоо. Энд нялх хүүхдээ тэвэрсэн хосууд, тэргэнцэр дээр суусан өвөө, арван жилийн охид хөвгүүд, халамцуу хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн, гадаадынхан гээд естой найман настай хүүхдээс эхлээд наян анстай хөгшид хүртэл ирсэн байсан. Тоглолт зохион байгуулагч “Шар айраг” хамтлагийнхны дуугаар эхэлсэн. The "Bootleg beatles" хамтлагийг Монголд урьсан “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ирсэн хүмүүсийг хөгжөөж байв. Тус хамтлагийнхан “Замд гаръя”, “Шар айраг”, “Цагаан сар” зэрэг дуунуудаа дуулсан. 21 цагийн үед Г.Ганхүү Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирж "The Bootleg beatles" хамтлагийг тайзнаа хүндэтгэлтэйгээр урих байсан боловч барилга дээр бас нэг кран унасан тул ирж амжихгүй болсон тухай таагүй мэдээллийг дуулгаад уг хамтлагийг урьсан юм. Хүн балчир насандаа “Маамуу нааш ир”-ийг дуулж сурдаг бол өсвөр насандаа "The beatles"-ийн дууг сурдаг юм байна гэсэн бодол төрж байв. Учир нь тэнд байсан хүмүүс дуулсан дууг нь маш сайн мэдэж, дагаж дуулцгааж байв. Ялангуя өсвөр насны охид хөвгүүд."Yesterday" дууг мэдэхгүй хүн байгаагүй бөгөөд хамт дуулцгаасан юм.Үзэгчид дунд Английн жижиг далбааг барьсан охид ч харагдана. “Энэ тоглолт үнэхээр сайхан болж байна. Биднийг залуу байхад "The beatles" хамтлагийн дуунууд хит болж байсан. Хөрөнгөтний дуу гээд сонсохыг хориглодог байсан тул нууцаар сонсдог байлаа. Залуу насандаа иргээд оччихсон юм шиг л санагдаж байна” гэж нэгэн өвөө ярьлаа. Хамтлагийнхан хиймэл үс зүүгээд тоглолтын хувцсаа өмссөн нь үнэхээр л "The beatles" хамтлагийнхантай адил харагдана. Жинхэнэ урлаг гэдэг хэзээ ч давтагдашгүй, төгсгөлгүй байх ёстой гэж онолын түвшинд үздэг хэдий  ч өнгөрсөн үеийн гайхамшигийг өнөө цагт авч ирж байгаагаараа "The Bootleg beatles" хамтлагийнхныг шүтмээр ч юм шиг. Үе үе “бүгдээрээ”, “бүжиглэе”, “баярлалаа” зэрэг үгсийг Монголоор хэлж байсан нь хүмүүсийг хөгжөөж байлаа. Сэтгэл нь хөдөлсөн үзэгчид дуулж, бүжиглэн "The beatles", "The beatles" хэмээн хашигарч байгаагаас үзэхэд тоглолт таалагдаж байгаа нь  илэрхий. Хоёр цаг орчим Улаанбаатарчуудыг бужигнуулсан тоглолт 23 цагийн үед дуусч цугласан олон гэр гэрийн зүг одлоо. Зураг хөргөө хамт даруулах санаатай дэврүүн хэдэн залуус цагдаа нарт хөөгдөн байж урдуур хойгуур нь гүйх боловч зорьсондоо хүрч чадсангүй. Домогт "The beatles" хамтлагийнхны 50 жилийн ойг тохиолдуулан Монголын фэн клубийнхний урилгаар ирсэн "The Bootleg beatles" хамтлагийнхан их хотын нэгэн үдшийг дуу хуураар мялааж, нийслэлчүүдийн цөсийг ийнхүү хөөргөлөө. Ч.Алтанчимэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toglolt tsagta ehelsen shd 7 geed bootleg harin 2 tsagin dara togloson ene setgulch n ooroo ochogui yumu hasha yum zohion baigulagchidad talarhaw
2012-09-09
aaa:
hun tsugalsiin shd hohoho
2012-09-09
Uy uyiin mash olon humuus uzsen talba duuren bsaan
2012-09-09
Harin ch yag 7 tsagtaa ehelsen shuu dee yuu huleelegsen geed hudlaa bicheed bgaa yum bee,ehleed Lemons daraan Shar airag tegeed Beatles togolson mash saihan toglolt bolson shuu zohion baiguulsan humuust bayrlasan shuu
2012-09-09
zaya:
Yostoi uzeegui yumaa uzsen. Uneheer goy baisan. Hairtai hamtlagtaigaa uulzsan yum shig l bolloo gej heleh hun olon baisaan. Jinhene toglolt biasan shu. A copy gedeg A copy l baidag yum bilee. GEhdee mongolchuud iim goy bolno gej tusuuluugui biah.
2012-09-09
The:
But avsan shuu.ur chadvar ih sain baisan.
2012-09-08
Бишрэгч:
Хэзээч мартагдахааргуй юм узлээ!!!!! Улаанбаатарчууд, ялангуяаа ахимаг насныхан их сэтэгдэл ондор байнлээ.
2012-09-08
irgen:
manai ah nar zaluu nasaa dursaj neg udshiig but awjee
2012-09-08
hahah:
hahaha hun tsugalsiimuu er ni :))
2012-09-08