Италичууд “Мона Лиза”-г эх оронд нь буцаахыг шаардаж байна

img

Сэргэн мандалтын үеийн Италийн зураач Леонардо да Винчигийн “Мона Лиза” хөрөг зураг дэлхийн урлагийн хамгийн сод бүтээлүүдийн нэг. Тэгвэл энэхүү гайхамшигт бүтээлийг төрөлх хотод нь буюу Флоренст шилжүүлэхийг италичууд шаардан, кампанит ажил явуулж байна. Тэд Парисын Луврын музейд уран зургийг буцаахыг шаардаж 150 мянган гарын үсэг цуглуулан хүргэсэн юм. Италийн Үндэсний Түүх, Соёл, Байгалийн өвийн хорооноос уг бүтээлийг 20-р зуунд байршуулж байсан “Уффици” музейд эргүүлж өгөх хэрэгтэй хэмээн Францын Соёлын сайдад албан бичиг хүргүүлжээ. Уран зургийг эргүүлэн өгөх нь бэлэгдэл болон ёсзүйн хувьд өндөр ач холбогдолтой хэмээн уг хорооны ерөнхийлөгч үзэж байна. Гэхдээ италичуудын нэрлэдгээр “Жоконда” хэмээх бүтээлийг буцаан авах ажил тийм ч хялбар бүтэхгүй нь бололтой. Луврын музей Италийн хорооны энэ ажлыг үл ойшоосон байна. Торгоны наймаачны эхнэр Лиза дель Жокондогийн нууцлаг хөрөг 1503 онд Флоренст бүтээгдсэн бөгөөд 1516 онд их зураач Франц руу нүүхдээ зургийг авч явсан хэмээн түүхчид үздэг. Францын хааны гэр бүл зургийг эзэмшдэг байсан ба Францын хувьсгалаас хойш уран зураг Луврын музейд байх болжээ. Зураг 1911 онд Парисын музейгээс алдагдсан бөгөөд хоёр жилийн дараа музейн хуучин ажилтны Флоренс дэх гэрээс олдсон юм. Ингээд бүтээлийг Луврын музейд эргүүлэн өгөхөөс өмнө Уффици болон Ромд богино хугацаанд байрлуулан үзүүлж байжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai buh yumig gargaj bga bizde ter amerikin dino giin awarga yas chin mongolinh shd
2013-02-20
nice zurag amid baigaa ym shig
2012-11-05
bt:
mongold uguu. delhiid uzuuleh gants umtai baig.
2012-09-09
ll:
Neeree Luvriig uzeheer Italiin hamag oligtoi uran zurgaar duurtsen baidgiin Mongolchuud ch gesen temtsej orsiin Ermitajaar duursen baigaa Mongoliin sor baylag tuuhen dursgaliig butsaan avah yostoi. Ermitajiin nuuts tanhimiig uzsen hun haramsch uildag gesen Mongold baihgui manai ertnii deed soyliig orsiin fashistuud deeremdej avsand.
2012-09-09
GAIXALTAI XOPOG
2012-09-08