Дэлхийн Сноубоардын өдөр Монголд

img

12-р сарын 19-нд дэлхийн өнцөг булан бүрт сноубоардаар гулгадаг, сонирхдог, хичээллэдэг залуучууд Дэлхийн сноубоардын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний бүтээн байгуулалт “Скай Резорт” олон улсын стандартын цанын бааз Монголын Сноубоардын Холбоотой хамтран энэхүү өдрийг 2 дахь удаагаа тэмдэглэлээ. Хүүхэд залуусын эрүүл мэнд, идэвхитэй амралт, шинэ чиг хандлагыг илэрхийлсэн сноубоардын төрөл Монголд хурдацтай хөгжиж буйн илрэл нь энэ өдөр ирж гулгасан сноубоардчдын тоо байлаа. Энэ өдөр Скай резорт цанын бааз Монголд анх удаа “Сноубоард Фан Парк”-ийг ашиглалтанд оруулсан нь сноубоард сонирхогч хүүхэд залуусын талархлыг хүлээлээ. Өдөрлөгийн дэмжигчээр EXTREME SPORT-ийг дэмжигч RED BULL оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ