"Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний нээлтийн ёслол боллоо
"Чингис хаан-2012" жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн барилдааны дараагаар нээлтийн ёслолоо хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэмцээнийг нээж үг хэллээ.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар үг хэллээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ