
Монголын телевизийн бүрэн хөтөлбөр бүхий ууган сэтгүүл “ТВ 7 хөтөч”-ийн шинэ долоо хоног (IX/10- IX/16)-ийн №37 (577) хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарын зочноор Хятадын нэрт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг эх хэлнээ орчуулж, Монголын уншигч олны хүртээл болгосон нэрт дуун хөрвүүлэгч, гүүш Д.Болдбаатар уригдан, хөгжингүй орнуудад хүрээгээ тэлж буй cultural undustry буюу “соёлын үйлдвэрлэл”-ийн тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.
Мөн шинэ долоо хоногт Сталины хайртай үзмэрч Мессинг, ОХУ-ын ЕрөнхийлөгчД. Медведев, уран гулгагч Роднина нарын төрсөн өдөр, есдүгээр сарын 11-ний террорист халдлага, олон улсын ардчиллын өдрийн тухай “Цаглабар” буландаа сануулж, зуун зууны шилдэг 10 гоц авьяастныг нэрлэсэн байна.
“Шаргал мэдээ” буланд “Маск”-ийн Эрдэнэзаан, Баярмагнай хоёр эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутал өмсдөг, “ТВ коктейл”-ийн Цоомоо хүүхдийн тоглоомын машин унадаг, Дуучин Сарантуяа хүүхдүүдийнхээ аавуудын тухай юу гэж боддог талаар болон жүжигчин Долгор нүцгэлсэн, “Sweetymotion” хамтлагийн Ганболор гоо сайхнаа гайхуулсан, Хакухо аварга япон охидтой холбоотой байдаг тухай чих дэлдийж, нүд бүлтийм мэдээнүүд нийтэлжээ.
Сэтгүүлд манай нэрт эмэгтэй дуучин Соло, Агиймаа, Ука нарын Улаанбаатарын нэгэн бааранд хөлчүү байсан үеийн зургуудыг толилуулсан байна. Үүний зэрэгцээ Холливудын оддыг ч согтуу байхад нь дарсан гэрэл зургуудыг ч харьцуулан нийтэлжээ.
Уншигч та “Тэнгис” кино театрт гарч буй “Дийлдэшгүй баг-2” кинонд тоглосон алдарт жүжигчин Дольф Лундгрений сонирхолтой ярилцлагыг уншиж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саяхан Иранаас авчирсан “Судрын чуулган” хэмээх түүхэн бүтээлийн ач холбогдлын талаар мэдье гэвэл “ТВ 7 хоног” сэтгүүлээс уншаарай. Шинэ дугаарт Японы алдартай нүдний дусаалга V Ronto-г танилцуулжээ. Охид хүүхнүүд үдэшлэг найр хуримд явахдаа цүнхэндээ заавал авч явах зүйлийн нэг нь энэ дусаалга гэнэ шүү.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёрын тоглоом шоглоом хоёрын дундах салаавч, шанааны талаар сэтгүүлч Х.Ариунбаатарын бичсэн “Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн байдаг юм” нийтлэл эрхэм гишүүдийн ёс зүйн талаархи хуулийн цоорхойн талаар тодорхой асуудлыг хөнджээ.
Мөн нэг өвгөн гол дээр иртэл баахан нүв нүцгэн хүүхэн сэлж байна гэнэ. “Та цаашаа зайлаач ээ, настай хүн байж яасан ичдэггүй юм бэ” гэж хөөсөнд өвгөн... Олон сонирхолтой онигоог уншаарай.
Яруу найрагч Ц.Хулангийн амидаа дуучин Ц.Хулангийн ээж юу гэж ярив. Пүрэв гаригт 21.00 цагаас чухам ямар сувгаар гарах гэх мэт бүх ТВ-ийн шинэ долоо хоногийн хөтөлбөрийг төвөггүй мэдэж авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ