
Америкийн нэгэн гэр бүлийнхэн тун азтай тохиолдлоор амьд үлдэж чаджээ. 17 настай охин Кристиан Дисоний сургууль дээр өсвөр насныхны жирэмслэлтийн асуудлын талаар цуврал хичээл орохдоо эмэгтэй хүүхэд бүрт нэгэн уйлдаг хүүхэлдэйг тарааж өгсөн байна. Энэ хүүхэлдэй нь өдөр, шөнө тогтворгүй цагт гэнэт уйлж, түүнийг нь хүүхдүүд зогсоох ёстой байж. Ингэснээр хүүхдүүд эх болохын ачааллыг эхнээсээ мэдрэх учиртай юм байна.
Кристиан Дисон хүүхэлдэйг гэртээ авчраад унтаж байтал шөнийн гурван цагийн үед гэнэт уйлж эхэлжээ. Охин хүүхэлдэйний уйлах дууг зогсоохоор бостол гэр нь шатаж, угаарт автсан байж. Ингээд гэр бүлийнхнээ богино хугацаанд сэрээн, бүгд амьд гарч чаджээ. Хэрвээ хүүхэлдэй уйлаагүй бол тэр гэр бүлийнхэн нойрон дундаа угаартан бүгд нас барах аюул нүүрлээд байсан гэнэ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ