
“Тавилан”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Амарсайхан сүүлийн үед тун ч эрэлттэй байгаа. Өөрийгөө драмын жүжигчин гэхээсээ илүүтэй кино жүжигчин хэмээн боддог авьяаслаг залуу хамгийн анх “Дурлалд тавтай морил” хэмээх инээдмийн кинонд тоглож байжээ. Уг киног “Шинэ үе” продакшны жүжигчин Аси найруулж байсан гэх. Тухайн үеийн хайр сэтгэл, романтик үйл явдлыг сонирхолтойгоор харуулсан энэ бүтээлээ тэд дэлгэцэнд гаргалгүй “хав дарсан” гэдэг. Тодорхой шалтгааны улмаас ийнхүү үзэгчдэд хүргээгүй киногоо одоо ил гаргавал яасан юм бэ гэсэн асуултад Аси “Дэмий биз дээ. Цагийн юм цагтаа гэдэг дээ” хэмээн гэдийв. Харин гол дүрд нь тоглосон жүжигчин Б.Амарсайхан “Өө, тэгж онигоо болоод яахав ээ. Битгий гаргаарай” гэж инээд алдан байж нүүрээ улалзуулсан нь ямар учиртай юм бол оо. Охид залуусыг дурлалд урьсан сонирхолтой киногоо дэлгэцэнд гаргахгүй байгаа нь олон учир шалтгаантай байж мэдэх л юм. Тухайлбал, өдгөө олны танил жүжигчин болсон эрд юу ч мэдэхгүй, оюутан цагийн туршлагагүй тоглолтоо харуулахаас ичсэн байж болох талтай. Харин найруулагчийн хувьд, киноны зохиол хийгээд найруулга тал дээр алдаа гаргасан юм болов уу, бүү мэд.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ