С.Хишигбаяр маркны цуглуулгаа арвижуулна

img

"Би чамд хайртай" хэмээх ээлжит тоглолтынхоо тайзан дээр олон жил хамтарч дуулсан Р.Дэлгэрмаадаа гэрлэх санал тавьж, олныг гайхуулж, бүр хуримаа хүртэл хийгээд авсан дуучин С.Хишигбаяр хэр баргийн зүйлд тэвдээд байхааргүй гүдэсхэн эр. Дунд сургуулийн сурагч байхдаа багш нартаа нүдлэгдэж, үймүүлж гүйгээд байгаа найз нөхдийгөө хараад тэрбээр ихэд гайхдаг байсан гэдэг юм билээ. Урлагаас өөр зүйлийг сонирхохоо больсон жаалхүүд тухайн үед дуулахаас өөр хобби байсангүй. Тэгээд олны жишгээр марк цуглуулж эхэлжээ. Их сургуулийн оюутан болсон хойноо ч энэ цуглуулгаа арвижуулахаа мартаагүй юм байх. Харин урлагийн тайзнаа хөл тавьж, олонд танигдсан дуучин болчихоод сая нэг юм марк цуглуулахаа больсон гэнэ. Гэхдээ чамгүй үнээр наймаалцаж, сольж байж цуглуулсан маркнуудаа хаяж зүрхэлдэггүй аж. Бас хэн нэгэнд ч бэлэглэх сэтгэл төрдөггүй гээд л... Мань эр сүүлийн үед гарч байгаа сонирхолтой маркнуудаас худалдаж авч, цуглуулгадаа нэмэр болгох талаар бодож эхэлсэн болохоор тэр. Сумо бөхийн алдартнууд болон дэлхийд гайхагдсан суутнуудын хөрөг бүхий чамин марк худалдаанд гарах болсон нь түүний сонирхлыг дахин сэдрээсэн бололтой. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ta 2 mini hyyhedtei boloh boloogyi bna uu
2012-09-10
жжжжж:
энэ хүн ер нь хоолоо сойвол зүгээр юм биш үү Хацар нь мираандаа язархан
2012-09-09