
Рок попын ертөнц, кино урлагт авьяас чадвараа сориод байгаа "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа ямар нэгэн зүйл шимтэж цуглуулах талаар огтхон ч сонирхдоггүй бололтой. Уран бүтээл, клипний зураг авалт, шоу тоглолт гээд үргэлж л завгүй явдаг дуучин бүсгүйд чөлөөт цаг бага гардаг учраас арга ч үгүй биз. Харин ачаалал ихтэй ажлынхаа зав зайгаар боломж олдвол найз нөхөдтэйгээ уулзаж салхинд гарах юмуу кино үзэхийг чухалчилдаг ажээ. Залуусын хайр дурлал, хөгжилтэй адал явдал бүхий шинэ кино үзэх, салхинд гарахаас гадна түүний сонирхлыг ихээр татдаг зүйлийн нэг бол дэлгүүр хэсэх. Мэдээж хэрэг, фенүүдтэйгээ зэрэгцээд хувцас хунар, гоёл зүүсгэл цуглуулаад явна гэж юу байхав. Ажил төрөл, уран бүтээлээ амжуулах, амрах зорилгоор гадаад руу явахдаа томоохон дэлгүүрээр орж shopping хийх нь дуучин бүсгүйд стресс тайлах хамгийн том арга гэнэ. Ялангуяа солонгост амарч зугаалж явахдаа өдөр тутмын болон гоёлын хувцас, чимэглэлээ хангалттай хэмжээгээр худалдаж авсандаа ихэд сэтгэл хангалуун явдаг юм байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ