Манай жүдочид 3 алттай хошуучилж байна

img

2016 оны олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн тэмцээнүүдийн түүчээ болон манай эх орны нийслэлд "Чингис хаан-2012" дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн юм. Цомын тэмцээнүүд манай улсаас эхэлж буй нь нэр хүндийн хэрэг бөгөөд Лондоны олимпийн мөнгө, хүрэл медальт манай жүдогийн тамирчдын хувь таатай боломжийг олгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ ийнхүү зохион байгуулагдаж буй "Чингис хаан" цомын тэмцээний татамид зохион байгуулагч орны давуу эрхээр манай улсын 56 жүдоч бяр, мэхээ сорино. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73 кг-ын, эмэгтэйчүүдийн -48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм. Манай жүдочдоос Д.Амартүвшин, Д.Төмөрхүлэг, Д.Сумьяа нар жиндээ түрүүлж алтан медаль хүртсэнээр Монголын баг тамирчид тэмцээнийг хошуучилж байна. Ингээд тэмцээний эхний өдрийн барилдааны жин тус бүрийн медаль хүртсэн тамирчдыг танилцуулья. Эрэгтэй 60кг Алт - Д.Амартүвшин Мөнгө – Ким Жи Вон /БНСУ/ Хүрэл – Ч.Болдбаатар, Г.Болдбаатар Эрэгтэй 66кг Алт – Д.Төмөрхүлэг Мөнгө – Д.Алтансүх Хүрэл – Б.Хишигбаяр Эрэгтэй 73 кг Алт – Ким Вон Жун //БНСУ Мөнгө – Г.Одбаяр Хүрэл – Егор Рыбин /ОХУ/, Болемиа Мустафа /Алжир/ Эмэгтэй 48 кг Алт – Жон Бо Кеон /БНСУ/ Мөнгө - Г.Отгонцэцэг Хүрэл – Ж.Саранзаяа, Эмэгтэй 52 кг Алт – Юки Хашимото /Япон/ Мөнгө – Ким Ри Ми /БНСУ/ Хүрэл – Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа Эмэгтэй 57 кг Алт – Д.Сумьяа Мөнгө – Ишигава Мэгүми /Япон/ Хүрэл – Ли Жи Ён /БНСУ/, Минакава Камила /Бразил/ Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, -90кг, -100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ийн аваргууд тодорсноор дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө. Н.Өрнө Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vol:
Olimp delhiin medali l odoo chuhal busad n yahaw
2012-09-10
mundag shu manaihan
2012-09-09
Bayar khurgeye!
2012-09-09