
Тоглолт, зураг авалт гээд л багахан хэмжээний будалт хийх шаардлага гардаг учраас нүүрний арьсаа арчилж, хамгаалах тал дээр дуучин Г.Чинболор ямар ч бүсгүй хүнээс дутахааргүй мэдлэгтэй гэнэ. Бүр тэжээлийн тос, цэвэрлэгч шингэн, энгэсэгний найрлага, ямар төрлийн арьсанд зохих эсэх талаар эхнэрээсээ ч асуудаггүй нэгэн. Гэрийн нөхцөлд нүүрнийхээ арьсанд анхаарал тавьж, элдэв жимсний найрлагатай бигнүүр, үрчлээнээс хамгаалах тос түрхдэг дуучин залууг найз нөхөд нь "Аминдаа арчаатай эр" хэмээн цаашлуулдаг аж.
Харин дуучин Г.Чинболорын хувьд, чөлөөт цагаа ихэвчлэн гэртээ өнгөрүүлэх дуртай юм байх. Гэр орноо бөртийх ч хоггүй болтол нь цэвэрлэж, шил толь болтол нь зүлгэж суудаг мань эр гарынхаа хоолы гзэхэж, эхнэр хүүхдээ дайлах үнэхээр дуртай юм билээ. Үүний зэрэгцээ, хөдөө орон нутгаар явж аялан тоглолт хийгээд ирсэн үедээ гоо сайхны салонд орж, массаж хийлгэх нь түүнд үнэхээр сайхан амралт болдог гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ